Хүн төрөлхтний спортын их баяр цэнгэл зуны олимпийн 31 дэх наадмын паралимп эдгээр өдрүүдэд үргэлжлэн явагдаж байна. Хуваарь ёсоор өчигдөр манай тамирчдаас байт харвааны эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Б.Оюун-эрдэнэ өрсөлдлөө.
Тэрбээр урьдчилсан харваанд 563 оноогоор XVII байрт шалгарсан. Улмаар хасагдах шатны эхний харваанд Их Британийн харваач Э.Таниаг 3:2-оор ялж, шөвгийн 16-д үлдээд байсан юм.
Ингээд шөвгийн наймд үлдэх эрхийн төлөө паралимпийн аварга, БНХАУ-ын Ү Чүн Енд 7:3-аар дийлдэн, есдүгээр байрт шалгарлаа. Паралимпод хоёр дахь удаагаа оролцож буй тэрээр холимог хосын төрөлд Хөдөлмөрийн баатар, Д.Баатаржавтай хамт өрсөлдөн, IV байрт шалгарсан юм.