Монголд анх удаа “Face of beauty international-2016” миссийн тэмцээн болох гэж байна.
Тус тэмцээн нь энэ сарын 23-наас аравдугаар сарын 9-ний хооронд Улаанбаатар хотноо болно. Тэмцээнд дэлхийн 60 гаруй орны миссүүд оролцох бол тэмцээний хаалтын үйл ажиллагааг 10-аад улсад шууд дамжуулах аж.
Манай улс энэхүү тэмцээнийг 2013 оноос хойш зохион байгуулах хүсэлтийг тавьжээ. 2016 онд Шинэ Зеланд, Австрали, Тайваньтай өрсөлдөж, улмаар зохион байгуулах албан ёсны эрхийг авч чадсан байна. “Face of beauty international-2016” тэмцээний шүүгчээр Украйны “Амьд Барби” хэмээгддэг Валерия Лукьянова ажиллахаар болжээ.