-
2016 оны 4 сарын 10
Дэлхийн эргэн тойронд ажиллаж, амьдрахад хамгийн тааламжтай 10 улс орон
-
2016 оны 4 сарын 09
Герман Улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай, ой зургаан сартай О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолт ирэх сарын 25-ны 19.00 цагт ”UB палас”-ын их танхимд болох гэж байна. Охины эмчилгээний зардалд нийт 25 сая төгрөг шаардлагатай. Түүний ээж М.Наранмандах охиныхоо эмчилгээний зардлыг олох зорилгоор шүрээр машинд тавих утасны дугаар урлаж хоёр сар гаруйн хугацаанд нийт 2 орчим сая төгрөг олсон байна. Мөн нинжин сэтгэлтэй олны дэмжлэгээр 4 сая орчим төгрөг цуглаж нийт зургаан сая төгрөгтэй болжээ.
-
2016 оны 4 сарын 09
woman-asleep-on-computer-640x368Хаврын цагт хүний бие мах бодь суларч ядардаг. Энэ нь өвөл иддэг хүнд хоолноосоо хөнгөн хоол руу шилждэг бөгөөд ногоо цагааны хадгалалт уртассан байдаг учир өгөх ёстой амин дэмээ өгч чаддаггүйтэй холбоотой. Мөн өвлийн цагт өдөр богино байдаг. Үүндээс дассан бие организм уртассан дулаан улирал ирэхэд бие нозоорч, нойр хүрч, аливаа зүйлд идэвхгүй болж ядардаг. Энэ бас элэгний гал багасдагтай ч холбоотой гэж тайлбарладаг. Ийм учраас хүмүүс хаврын улиралд аль болох амралтаа сайн зохицуулж, хоол хүнсээ тохируулж, шингэн их ууж, витамин амин дэмээр баялаг хоол хүнс хэрэглэх юм бол ядарч нозоорохгүйгээр хаврыг угтана гэж мэргэжлийн эмч зөвлөж байна.
Шингэц сайтай хөнгөн хоол идэх
Ямар ч улиралд тохируулан хооллодог, амьдралын зөв хэвшилтэй хүн хаврын ядаргаанд ордоггүй. Учир нь өвлийн турш идсэн мах, өөх тос ихтэй хоол элгийг ихэд тамирдуулдаг. Ингэснээр бие махбодь тамирдаж бүхий л бие ядаргаанд ордог. Элэг нь усны сахарыг хэвийн хэмжээнд байлгах, гликогенийг нөөцлөх, уураг задлах, цус бүрэлдэхэд шаардагдах төмөр болон бусад бичил элементүүдийг нөөцлөх, эс шинээр бүрэлдүүлэх болон хорт бодисыг биеэс зайлуулах зэрэг олон үүргийг гүйцэтгэдэг. Хүрээлэн байгаа орчноос бидний биед орох хорт бодис, хоол хvнс, ундны усаар дамжсан хүнд металл, химийн бодис, мєн нийлдэг эм зэрэг нь элгэнд задарч хоргvйждэг. Элэгнээс ялгарсан цөс нь цөсний хүүдийд хуримтлагдан нарийн гэдэс рүү юүлэгдэж байдаг. Цөс нь хоол хvнсэн дэх өөх тосыг задлах, уусамтгай болгох зориулалттай. Элэгний үйл ажиллагааг дэмжиж, энерги нэмэхэд хаврын цагт дараах хоол хүнсийг хэрэглэвэл сайн. Үүнд буудай, арвай, овьёос, хөх тариа, мөн шар вандуй, линз зэрэг хүнсний ургамлууд ордог. Ногоо ургаж эхэлмэгц салатны байцаа, жижиг броккли байцаа, лууван, ногоон вандуй байнга хэрэглээрэй. Амин дэм нь алдагдахаас болгоомжилж аль болох жигнэж, болвол түүхийгээр нь идэх ашигтай байдаг.
Шинэхэн ургаж буй эмийн ургамлуудын хоргүйжvvлэх үйлчилгээ нь гайхалтай байдаг.
Үүнд: Нялх халгай болон багваахай цэцгийн навч, яргуй, хусны шинэхэн навч зэргийг хэрэглэж болно. Хусны навчийг зєвхєн жижигхэн, цайвар ногоон єнгєтэй байхад нь тvvж нарийхан хэрчин салатанд нэмж болно.
Нялх соёоны нууц
Нарны илчинд хөлдүү гэсэж ханш нээгддэгийн адил хүний биеийн бvх суваг нээгддэг. Хүйтэн євлийн дараах ядаргаанд нялх соёо их үүрэгтэй. Тєрєл бүрийн үрийг үрслvvлж соёолуулхад түүний тэжээллэг чанар олон дахин нэмэгдэж, витамин, эрдэс бодис, чухал энзимvvд зэрэг юугаар ч орлуулшгүй биологийн єндєр идэвхит бодис, байгалийн амин дэмийн цуглуулга болдог. Үр соёоны энэ гайхамшигт чанарын залуужуулах зорилгоор хэрэглэж ирсэн юм. 2 долоо хоног хэрэглэхэд бие организм бvхэлдээ шинэчлэгддэг. Эхний долоо хоногт бүхий л бие хуримтлагдсан хорт бодисоос ангижирч, дараагийн долоо хоногт биеийн эсэргүүцэл дархлаа мэдэгдэхүйц сайжран, ядаргаа тайлагдаж, ажиллах, амьдрах хүсэл бадардаг. Буудайн нялх соёо нь А, В, С, Д, Е зэрэг олон тооны витамин, кали, кальци болон бусад эрдэс бодис, чухал амин дэмүүдийг их хэмжээгээр агуулдаг. Эдгээрийн дотроос эд эсийг хєгшрєхєєс хамгаалж, биеийн эсэргүүцэл сайжруулдаг лизин, єсєлт түргэсгэдэг изолеуцин, бие махбодь сэргээх леуцин, тайвшруулах, хоол боловсруулалт дэмжих триптофан, нойр булчирхайн үйл ажиллагааг дэмжих фенилаланин, мэдрэлийн болон булчингийн үйл ажиллагааг зохицуулагч валин, бєєр олон элэгний эд эсийг нєхєн тєлжүүлдэг метонин зэрэг амин хүчлийг дурдаж болно.
Буудайн соёонд байдаг бензохинон нь дархлаа сайжруулах, хорт хавраас сэргийлдэг нь нэгэнт батлагджээ. Витамины агууламжийнхаа ачаар буудайн соёо нь биеийн эд эсийг гадны таагvй нєлєєнєєс хамгаалж эрт хєгшрєхєєс сэргийлдэг. Зарим нь мэдрэлийн эсийн vйл ажиллагаанд таатай нєлєєлж, зарим биеийн салст бvрхvvл болон арьсны єнгєн давхаргыг хамгаалдаг.
Бусад биологийн идэвхит бодис нь биеийн эсэргvvцлийг сайжруулж, гадны нян, вирус болон хавдрын эс vржин олшрохоос хамгаална. Соёоны энэ гайхамшигт чанарыг єргєн ашиглдааг болсон. Овъёосны соёог удаан хэрэглэвэл буурал vс эргээд харладаг гэж зарим хvмvvс баталдаг. Ямар ч байсан бие организм бvхэлдээ сэргэх нь гарцаагvй.
24tsag.mn
-
2016 оны 4 сарын 09
Амралтынхаа өдрөөр хаана, юу үзэх вэ гэж хайж сууна уу. Холбогдох мэдээллийг хүргэе.
Дөрөвдүгээр сарын 2, 3-нд
Дуурь бүжгийн эрдмийн театрт:
“Дөрвөн өнгө” балет 17.00 цагт
Драмын эрдмийн театрт:
“Тунгалаг тамир” музикл тоглолт 15.00 цагт
Үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд:
Шинэ үе продакшны “Сенсаацтай хосууд” тоглолт 19.00 цагт
“Аса- циркт:
“Олон улсын цирк Монголд” тоглолт 11.00, 15.00, 19.00 цагт тус, тус тоглогдоно.
-
2016 оны 4 сарын 09
Жүдочид тивиинхээ аваргад зодоглоно
-
2016 оны 4 сарын 09
Арьсаа чийгшүүлэх шалгарсан аргууд
-
2016 оны 4 сарын 09
Монголын хамгийн том ”Авто шоу” бямба гарагт болно
-
2016 оны 4 сарын 09
“Дэлхийн цирк монголд” гурав дахь удаагийн тоглолт үзэгчдийг байлдан дагуулж байна.
Тасалбарын эрэлт хэрэгцээ өндөр, хүрэлцээ муу байгаа учраас үзэгчид хүсэлт гаргажээ. Тиймээс тоглолтын хугацааг долоо хоногоор сунгаж, энэ сарын 10-ны өдөр хүртэл буюу өнөөдөр сүүлийн удаа тоглохоор болсон байна.
Хүүхэд багачууд амьд арслан харж хүслээ гүйцээж, лам гөрөөс, сармагчин одой морь болон чадварлаг жүжигчид Монголын үзэгчдийн гайхашруулж байна. Дэлхийн 15 орны шилдэг циркчидийн тоглолт өдөр бүр онцлох үзвэр байсаар байна. Дэлхийн цирк Монгол тоглолтыг зохион байгуулагчид аль болох олон хүнийг хамруулах үүднээс амралтын өдрүүдэд өдөр 2-3 удаа тоглолтыг зохион байгуулж байгаа бөгөөд тасалбарыг Циркийн кассаар худалдаалж байгаа аж.
-
2016 оны 4 сарын 08
“Дэлхийн цирк монголд” гурав дахь удаагийн тоглолт үзэгчдийг иэг байлдан дагуулж байна.
-
2016 оны 4 сарын 08
ОУ-ын Мастер А.Энхтуул: Шатрын их сургууль нээх нь миний мөрөөдөл
-
2016 оны 4 сарын 08
Монголчууд шатрын Азийн аварга шалгаруулах тэмцээнд ”мөнгөн медаль” хүртлээ
-
2016 оны 4 сарын 08
”Цагаас цагт” үзэсгэлэн нээлтээ хийнэ
-
2016 оны 4 сарын 08
Монголын гэрэл зурагчид Токиод үзэсгэлэнгээ гаргана
-
2016 оны 4 сарын 08
”Үнсгэлжин” бүжгэн жүжиг тоглоно
-
2016 оны 4 сарын 07
“Гэгээн муза 2016” олон улсын театрын наадам ирэх сарын 1-нээс 7-ны өдрүүдэд үргэлжлэнэ. Энэ талаар “Гэгээн муза” академи, Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчид мэдээлэл хийлээ.
-
2016 оны 4 сарын 07
Монголын хамгийн том ”Авто шоу” бямба гарагт болно
-
2016 оны 4 сарын 07
Урлагийн хүн болно гэдэг амаргүй даваа. Өөрийн амьдралынхаа бүхий л цаг хугацаанд урлагт зориулдаг. Хамгийн их тэвчээр, хатуужил шаарддаг энэ том тогоондлимбэчин, багш Ч.Даваажав гуай 40 жил зүтгэжээ.
-
2016 оны 4 сарын 07
YAMAMAY
-
2016 оны 4 сарын 07
”Дэлхийн цирк” энэ сарын 10-ныг хүртэл тоглогдоно
-
2016 оны 4 сарын 06
Найз нөхөд, ажлын хамт олон, хамаатан садангууд нь бяцхан нярай, шинэхэн ээж, аавуудад баяр хүргэж, эргэж очихдоо заавал авах брэнд нэгэн бэлгийг “Ногоон сэтгүүлч” ТББ, “МУХАХА” уран бүтээлийн нэгдэл хамтран бүтээсэн байна.