ОХУ-ын Якутск хотноо ЗХУ-ын Гавьяат дасгалжуулагч Д.П.Коркиний дурсгалд зориулсан IХ дэх удаагийн чөлөөт бөхийн уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд манай гурван бөх зодоглосноос ОУХМ Т.Тулга хүрэл медаль хүртжээ.
Тэрбээр нэгдүгээр тойрогт гоц мөргөж хоёрдугаар тойрогт якутын бөх Петр Павловыг 8:1 онооны харьцаагаар ялсан ч гуравдугаар тойрогт буриадын бөх Баяр Цыреновт цэвэр ялагдсан байна. Ингээд дагах барилдаанд якутын бөх Айхаан Антоновыг 6:1 онооны харьцаагаар буулган авч хүрэл медалийн төлөө Санкт-Петрбург хотын бөх Марат Дедегбавтай өрсөлдөж 10:7 онооны харьцаагаар ялжээ.