“Face of beauty international” олон улсын миссийн тэмцээнд оролцохоор 60 гаруй орны гоо бүсгүйчүүд Монголд ирлээ. Тэрээр тэмцээн ирэх сарын 8-ны өдөр болж, тэргүүн миссээ тодруулах юм.
Тус тэмцээнийг “Мазаалайгаа хамгаалцгаая” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ тэмцээн нь байгаль орчин, аялал жуулчлал, соёл урлаг, эдийн засгийн салбарт өндөр ач холбогдолтой хэмээн зохион байгуулагчид нь онцоллоо.
Саяхнаас 60 орны гоо бүсгүйн мазаалайн сэдэвт дүрс бичлэг сошиал ертөнцөөр цацагдаж эхэлсэн бөгөөд тэмцээний өмнө Мазаалайн үндэсний чуулганыг зохион байгуулах юм.
Сэтгэгдэл (1)