Монгол Улсын спортын гимнастикийн анхны шигшээ багийн тамирчин, дасгалжуулагч О.Ариунболд агсны нэрэмжит спортын гимнастикийн тэмцээнийг түүний гэр бүл, үр хүүхдүүд, шавь нар болон Монголын гимнастикийн холбоо хамтран зохион байгууллаа.
Энэ сарын 1-нд спортын гимнастикийн шигшээ багийн зааланд зохион байгуулсан уг тэмцээнд 80 гаруй тамирчин 12 зэрэглэлээр оролцсон юм. Цаашид уг тэмцээнийг уламжлал болгон гурван жил тутамд зохион байгуулахаар төлөвлөж буй аж.