Монгол Улсын соёлын элч, Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн нэрэмжит “Монголын үндэсний балет” улсын анхдугаар уралдаан арваннэгдүгээр сарын 25-26-нд Улаанбаатар хотод болох гэж байна. Тус уралдаан нь Монголын ирээдүйн балетын бүжигчдийг нээн илрүүлж, тэдний мөрөөдөлд жигүүр ургуулан, дэлхийн тавцанд гарах авьяастнуудыг хөгжүүлэх зорилготой аж.
Уралдаанд 6-8,9-11,15-18 гэсэн насны ангиллаар уралдаанд оролцож болох бөгөөд бага насныхан 4-12 хүнтэй баг бүрдүүлж, дунд болон ахлах ангийнхан гоцлол төрлөөр өрсөлдөх боломжтой. Хоёр үе шаггай зохион байгуулагдах эл уралдааны бүртгэл энэ сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 1 хүртэл үргэлжилнэ.