-
2016 оны 4 сарын 13
Т.Санчир ”Үнэ цэнэтэй тоглогч” боллоо
-
2016 оны 4 сарын 12
Цахим спортын улсын аварга шалгаруулах тэмцээний бүртгэл эхэллээ
-
2016 оны 4 сарын 12
Таеквондочид Азийн хоёр том тэмцээнд оролцоно
-
2016 оны 4 сарын 12
Азийн загварын агентлагаас анх удаа зохион байгуулсан, “Wonder baby Mongolia 2016” бяцхан моделиудын загварын шоу явагдаж шилдэг моделиудаа шалгарууллаа.
-
2016 оны 4 сарын 12
Мэрайя Кери 70 мянган доллараар үс,хөлөө даатгуулжээ
-
2016 оны 4 сарын 12
Манай шатарчид Дубайн нээлттэй тэмцээнд оролцож байна
-
2016 оны 4 сарын 12
Нүүр будалтыг шинэ хэв маягийг Италийн WYCON авчирах нь ээ
-
2016 оны 4 сарын 11
Шанхай хотод өнгөрсөн долоо хоногт ”Хятадын загварын долоо хоног” загварын шоу зохиогдсон билээ. Тус шоун дээр Хятадын загвар зохион бүтээгч Zhu Chongyun-ын 2016 оны намрын хувцасны загваруудыг танилцуулсан байна.
-
2016 оны 4 сарын 11
Өсвөрийн шатарчдын Ази тивийн АШТ манай улсад анх удаа болж байгаа бөгөөд монголын өсвөрийн шатарчид амжилттай өрсөлдөж өнөөдрийн байдлаар 36 медаль хүртээд байна.
Тус тэмцээнд Австрали, Хятад, Энэтхэг, Индонези, Иран, Казахстан, Киргизстан, Малайз, Шинэ Зеланд, Сингапур, БНСУ зэрэг нийт 18 орны 470 гаруй өсвөрийн шатарчин оролцож байгаа юм. Өсвөрийн шатарчдын АТАШТ нь түргэн /Блиц/, түргэвчилсэн /Рапид/, стандарт /Classic/ гэсэн гурван төрлөөр болж байна. Тэмцээний түргэвчилсэн (рапид) тоглолтын тэмцээн ням гарагт болж 438 шатарчин швейцарь системеер 7 өрөг тоглож, 42 багц медалийн төлөө өрсөлдөн дүнгээ гаргаж 6 орны тамирчин медаль зүүлээ.
Монголын баг 9 алт, 5 мөнгө, 7 хүрэл нийт 21 медаль
Вьетнамын баг 2 алт 1 мөнгө 4 хүрэл нийт 7 медаль,
Энэтхэгийн баг 1 алт, 5 мөнгө, 2 хүрэл нийт 8 медаль,
Казахстаны баг 1 алт, 1 мөнгө нийт 2 медаль, Ираны баг 1 алтан медаль,
Узбекстаны медаль 2 мөнгө 1 хүрэл нийт 3 медаль тус тус хүртсэн байна.
Өсвөрийн шатарчдын АТАШТ анх удаа 6 хүртэлх насны ангиллыг МШХ-ны саналаар оруулсан.
Манай шатарчдаас 6 хүртэлх насны ангилалд алтан медалийг Б.Амарбат, хүрэл медаль Б.Ерөөлт нар хүртэв. Охидын ангиллын алтан медалийг Г.Энх-Уянга, мөнгөн медалийг М.Пагмадулам, хүрэл медалийг Б.Хүслэн нар хүртжээ. Харин 6 хүртэлх насны охидын Рапидын төрөлд Г.Энх-Уянга 7 өргөөс 7 хожиж түрүүллээ. 8 хүртэлх насны ангилалд А.Очир-Эрдэнэ, Д.Өнөрзул нар мөнгөн медаль, А.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн бол 10 хүртэлх насны ангилалд Е.Төгстөмөр, Д.Мөнхзул нар алтан медалийн эзэн болов.
12-18 насны ангилалд:
12 хүртэлх насны ангилалд Ц.Тэнгис мөнгөн медаль, Г.Амартүвшин, Э.Номин нар хүрэл медаль
14 хүртэлх насны ангилалд Ё.Эрдэмдалай, Т.Мөнхзул нар алтан медаль, С.Тамир хүрэл медаль
16 хүртэлх насны ангилалд Б.Гарьдмагнай алтан медаль, Б.Амина хүрэл медаль
18 хүртэлх насны ангилалд Э.Болдоо, Ү.Үүрийнтуяа нар алтан медаль, Б.Ганчимэг мөнгөн медаль тус тус хүртлээ.
Тивийн АШТ-ий хоёр төрлөөр:
Монгол Улс алт 13, мөнгө 9 хүрэл 14 нийт 36 медаль,
Энэтхэг улс алт 5 мөнгө 7 хүрэл 6 нийт 18 медаль,
Вьетнам улс 5 алт 4 мөнгө 5 хүрэл нийт 14 медаль,
Узбекстан 2 алт 3 мөнгө 1 хүрэл нийт 6 медаль,
Казахстан 2 алт 2 мөнгө нийт 4 медаль,
Иран 1 алт 2 мөнгө 2 хүрэл нийт 5 медаль
Киргизийн баг 1 мөнгөн медаль тус тус хүртжээ.
-
2016 оны 4 сарын 11
Дэлхийд алдартай хөгжимчин, алто саксофонч Жессэ Дэйвис өөрийн дөрвөл хөгжмийн хамтлагтайгаа тун удахгүй Монголд ирэх нь. Жинхэнэ амьд мэдрэмжийг мэдрэх боломж монголчуудад ганцхан удаа тохиох гэж байна. Уг тоглолт энэ сарын 15-нд 19:00 цагт УДБЭТ-т болох гэнэ.
Уг хамтлагийн бүрэлдэхүүнд Пол Кирби (даралтат хөгжимчин), Мартин Зинкер (басс), Минчан Ким (бөмбөр) нар багтаж байна.
Тэрээр 11 настайгаасаа саксафон тоглож байгаа бөгөөд өөрийн өвөрмөц уран бүтээлээс гадна гайхалтай Амьд тоглолтуудаараа домог болсон хөгжимчдийн нэг билээ.
-
2016 оны 4 сарын 11
Б.Мөнхзаяа олон улсын марафон гүйлтийн тэмцээнд алтан медаль хүртлээ
-
2016 оны 4 сарын 11
Морин хуурын олон улсын тавдугаар наадам болно
-
2016 оны 4 сарын 11
Энэ талаар ирэх лхагва гарагт хэвлэлийн хурал зарлаж албан ёсны мэдээлэл хийнэ. Тэр хурал дээр аль дүүргээс нэр дэвшихээ зарлана.
-Аль дүүргээс дэвшихээ зарлана гэхээр сонгуульд нэр дэвших нь үнэн гэсэн үг үү?
-Одоо хэлэх боломжгүй хэвлэлийн хурал дээрээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө.
-Сүүлийн үед Соёл урлагийн салбарынхан ээлж дараалан сонгуульд нэр дэвшихээ зарлаж байна. Та үүн дээр ямар байр суурьтай байна вэ. Зөв үү?
-Нийгэм өөрөө биднийг ийм зүйл рүү шахаж байна. Зөвхөн урлаг соёлынхон биш, эх орноо гэсэн сэтгэлтэй залуу хүн бүр нэр дэвших боломжтой шүү дээ.
-
2016 оны 4 сарын 10
Бууралтаж, Цайсан үсийг харлуулах энгийн арга
-
2016 оны 4 сарын 10
Их унтах нь эмэгтэйчүүдэд аюултай!
-
2016 оны 4 сарын 10
Жүдо бөхийн Залуучуудын УАШТ-ий медальтнууд тодорлоо
-
2016 оны 4 сарын 10
Ганц хүний жүжгийн уралдаан зарлав
-
2016 оны 4 сарын 10
Статистик судалгаанаас үзвэл өнөөдөр дэлхийн гурван хүн тутмын нэгнийх нь хараа муу байдаг аж. Энд компьютерийн үүрэг нэлээд байгаа Иймд нүдийг хамгаалах, хараа муудахаас сэргийлдэг, хараа тогтоодог комплекс дасгалуудыг байнга хийж сурах нь хамгийн ухаалаг шийдэл болно. Дасгалуудыг өдөрт хоёроос цөөнгүй удаа хийнэ. Хослуулж хийвэл бүр ч сайн. Нэг комплексийг хийхэд ердөө 5 минут л хангалттай. Тавхан минут дасгал хийх цаг завгүй хүн гэж залхуу хүнийг л хэлэх байх. Өдөр цайныхаа цагаар, орой ажил тараад хийгээд байхад л хангалттай
Нэгдүгээр комплекс. Хараа сайжруулах цогц дасгалууд
/Нэг дасгалыг 6-аас доошгүй удаа давтана./
Нүдийг баруун зүүн тийш хөдөлгөнө.
Нүдийг дээш доош нь хөдөлгөнө.
Нүдээ нар зөв болон нар буруу эргэлдүүлнэ.
Нүдээ хурдан, эрчимтэй анивчина.
Зүүн доод булан руугаа хараад шууд дээшээ эгцлэн харна. Дараа нь нөгөө талдаа давтана.
Нүдээ хооронд нь ойртуулна.
Ойр ойрхон анивчих.
Оффисынхоо цонхонд дөхөж очоод эхлээд цонхон дээрх жижиг зураас эсвэлойр байгаа зүйлийг ширтээд дараа нь харцаа алсад байгаа байр, уул г.м. зүйлс рүү шилжүүлнэ.
Хоёрдугаар комплекс. Холын хараа муудахаас сэргийлэх цогц дасгал
Сандлын түшлэгийг налан хойшлохдоо амьсгаа аваад дараа нь урагш тонгойхдоо амьсгаагаа гаргана.
Сандлынхаа түшлэгийг налаад нүдээ чанга аниад дараа нь нээнэ.
Гараа ташаандаа аваад толгойгоо баруун тийш эргүүлээд баруун тохойгоо харна. Дараа нь зүүн талдаа давтана.
Дээш хараад нүдээ нар зөв болон буруу эргэлдүүлнэ.
Гараа урагш сунгаад хурууныхаа үзүүрийг ширтэнэ. Гараа дээш өргөхдөө амьсгаа аваад толгойгоо өргөлгүйгээр хурууны хөдөлгөөнийг дагуулан харна. Гараа буулгахдаа амьсгаагаа гаргана.
Энэ цогц дасгалыг компьютерийн ард 40-50 минут ажилласны дараа тогтмол хийж байх нь сайн. Дасгалыг хийх хугацаа 3-5 минут.
-
2016 оны 4 сарын 10
Мэргэжлийн уран бүгээлч, байгууллагуудыг нэгтгэсэн “Надгай гэрлээч” хуримын цогц үзэсгэлэн өнөөдөр “Шангри-Ла Улаанбаатар” зочид буудалд зохион байгуулах гэж байна.
-
2016 оны 4 сарын 10
“Гамлет”-ыг дахин тоглоно