Хүндийн өргөлтийн Мастерсын ДАШТ Герман улсад боллоо. 47 орны 987 тамирчин өрсөлдсөн тус тэмцээнд манай улсаас гурван туйванч оролцсоноос Ц.Оюунчимэг мөнгөн медаль хүртлээ.
Эмэгтэйчүүдийн +75 кг-д өрсөлдсөн тэрээр огцом шахалтаар 55, түлхэлттэй өргөлтөөр 78 кг, нийлбэрээр133 кг өргөж мөнгөн медалийн болзол хангасан байна. Түүний жинд 14 тамирчин өрсөлджээ.
Ц.Оюунчимэг мастерсын ДАШТ, Дэлхийн цом, гран при тэмцээний хошой аварга, дэлхийн рекордыг эзэмшдэг, ОУХМ цолтой. 49 настайгаасаа хойш хүндийг өргөлтөөр хичээллэж буй тэрээр ДАШТ-ий рекордыг зургаа, Азийнхыг 12 удаа шинэчилсэн юм.