-
2016 оны 4 сарын 24
ДБЭТ-ын хамт олон “Хунт нуур” балетыг энэ амралтын өдрүүдэд 17.00 цагт тоглох гэж байна. Суут хөгжмийн зохиолч П.Чайковскийн мэндэлсний 175 жилийн ой, түүний алдарт бүтээл “Хунт нуур” балетыг ДБЭТ-ын тайзнаа анхлан тавьсны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиож ДБЭТ-ын хамт олон өнгөрсөн зургаадугаар сард үзэгчидгэйгээ хамтран өргөн дэлгэр тэмдэглэсэн. Энэ удаагийн “Хунт нуур” балетын гол дүр Одетгад Б. Саруул, Зигфридэд А.Хангай, Ротбартад А.Өлзий-Орших, Одиллияд О.Анужин, Алиа салбадайд Т.Хан-Очир нар бүжиглэх юм.
-
2016 оны 4 сарын 24
Азийн тухай хамгийн сонирхолтой 10 баримтыг хүргэж байна.
-
2016 оны 4 сарын 23
Тэнгэр баганадсан “Эзэн хааны цамхаг” сүндэрлэнэ
-
2016 оны 4 сарын 23
Кино
Бүгд найрамдах Турк улсьш соёльш өдрүүд энэ сарьш 22-29-нд гурав дахь уцаагаа болох гэж байна. Соёльш өдрүүдээс хүсэн хүлээдэг нэг арга хэмжээ бол Туркийн кино өдрүүд. Тэгвэл Туркийн кино өдрүүд энэ бямба гарагг нээлтээ хийж дуустал 44Тэнгис” ки болох юм. Кино өдрүүдийн хүрээнд үзэгчдэд толилуулах бүгээлүүд нь олон улсьш томоохон кино наадмууцад амжилттай оролцож байсан шилдэг кинонууц юм. Энэ амралтъш өдрөөр буюу 23, 24-нд “Ангын упирал”, “Өвөөгийн хүмүүс” уран сайхны киног 19.00 цагаас үзэж сонирхох боломжтой бөгөөд үнэ төлбөргүй.
-
2016 оны 4 сарын 23
Архангайн театрыг Монгол ёс, зан үйлийн төв театр бодгох сэнззчилгз гарлаа
-
2016 оны 4 сарын 23
Мазаалайг хэн сайн урлах вэ
-
2016 оны 4 сарын 23
Цагаан үсэндээ баяртай гэж хэлье!
2016 оны 4 сарын 20
Буурал үсэндээ баяртай гэж хэлэх цаг ирлээ. Химийн бодис биш байгалийн аргаар цагаан үснээс салах аргыг танд хүргэе.
Энэ арга нь олон жилийн турш хэрэглэгдсээр ирсэн уламжлалт арга бөгөөд үр дүн ихтэй нь нотлогдсон байна.
Жорыг бэлтгэхэд тун энгийн. Танд таван ширхэг төмс байхад л хангалттай. Ингээд төмсөө хальсалж чанана.
Нэг сав бэлдэж түүндээ нухаж бэлдсэн төмсөө хийнэ. Дээр нь бага зэрэг лаванда нэмнэ. Ингэснээр шинэхэн сайхан үнэртэх болно.
Бэлэн болсон зуурмагаа үсэндээ массаж хийн, хуйхандаа түрхэнэ.Ингээд 20 минутын дараа бүлээн усаар угаана. Долоо хоногт 2-3 удаа ингэж угаавал тун удалгүй таны үсний цагаан нь ул мөргүй арилах болно
-
2016 оны 4 сарын 23
Соншдог урлагийг үголэн үздэг бүхий л улс орны тайзнаа хэдэн мянган удаа тошогдож, орон бүрийн үзэгчдийн сон шимтэн хүлээдэг нэг бол “Хунт нуур” бале дундаа Одетга, л дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүгээлд тооцощцог билээ. Тэгвэл ДБЭТ- ьш хамт олон “Хунт нуур” балетыг энэ амралтьш өдрүүдэд толипууиах нь ээ. Суут хөгжмийн зохиолч П.ИЛайковскийн мэндэлсний 175 жилийн ой, түүний адцарт бүтээл “Хунт нуур” балетыг ДБЭТ-ьш тайзнаа анхлан тавьсны 40 жилийн ой өнгөрсөн онд тохиож ДБЭТ-ьш хамт олон өнгөрсөн зургаадугаар сард үзэгчидгэйгээ хамтран өргөн дэлгэр тэмдэшэсэн. Энэ уцаагийн “Хунт нуур” балетьш гол дүр Одетгад Б. Саруул, Зигфридэд А.Хангай, Ротбартад А.Өлзий-Орших, Одиллияд О.Анужин, Алиа салбадайд ТХан-Очир, хатан эхэд Б.Энхгууи нар бүжигаэх юм.
-
2016 оны 4 сарын 23
О.Баянмөнх: Олимпийн эрхийн тэмцээний дараа мэдээлэл өгнө
Өнгөрсөн долоо хоногт Монгрльш спортьш ертөнцөд өрнөсөн гол үйл явдал нь яах аргагүй олон нийтийн сүлжээгээр тархсан сэргээшийн асууцал байлаа. Казахстанд болсон олимпийн эрхийн тэмцээний дараа манай эмэгтэй бөхөөс сэргээш июрсэн гэх мэдээллийн албаныхны албан ёсны хариултыг хүргэе. Монгольш чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга
О.Баянмөнх хэлэхдээ “Манай холбоонд ДБНХ-ноос сэргээшийн талаар нэр зааж, албан ёсоор бичиг ирээгүй байна. Энэ тухш маргааш /өнөөдөр/ эхлэх олимпийн эрх олгох тэмцээний дараа албан ёсны мэдээлэл өгнө’,гэв. Харин Спортьш анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат “Энэ бол хупдаа. Хэн нэгний явуулга байна. Ямар ч тийм зүйл болоогүй” гэж ярьсан. Тэгвэл эмэгтэйчүүдийн шигшээ багийн ахлах дасгалжуулагч Б.Батбаяр “Надад одоогоор юу ч мэдэгдээгүй. Хэрюэ тийм зүйл болсон бол би хамгийн түрүүнд мэдэх ёстой хүмүүсийн нэг” хэмээн хариуллаа. Ямартай ч энэхүү үнэн, хуцал нь мэдэщэхгүй сэргээшийн асууцал манайхныг тойрсонгүй. Манай улсад өнөөдөр эхлэх 80 гаруй орны хүчтэнүүдийг цугиуулсан олимпийн эрх олгох тэмцээний дараа албан ёсны хариулт тодорхой болох биз.
-
2016 оны 4 сарын 23
Америк мөрөөдлийн орон гэдэг. Юугаараа бусдыг ингэтлээ татдаг юм бол? Учир нь АНУ-д хэн шинэ санаа сэдэж, хэн хөдөлмөрлөнө тэр амжилтанд хүрдэг. Бидний санаанд багтамгүй хачирхалтай санаануудаар саятан болсон сонирхолтой түүхүүдийг уншина уу.
-
2016 оны 4 сарын 22
20th Century Fox кино компаний зүгээс ”Deadpool” киноны хоёрдугаар ангийг хийж эхлээд байгаа тухайгаа Лас Вегас хотноо явагдсан CinemaCon үзэсгэлэн яармагийн үеэр мэдэгдсэн байна. Киноны гол дүрд Райан Рэйнольдс дахин тоглож, найруулагчаар нь мөн Тим Миллер дахин ажиллахаар болжээ. Марвел компаний ижил нэртэй зурагт номоос сэдэвлэн бүтээсэн ”Deadpool” кино өнгөрсөн 2 дугаар сард нээлтээ хийснээс хойш нийт 757 сая ам.долларын ашгийг авчраад байгаа юм. Ердөө 58 сая ам.долларын өртгөөр бүтсэн хирнээ их хэмжээний ашиг орлогыг олсон учир кино компаний зүгээс үргэлжлэлийг бүтээхээр болсон ажээ.
-
2016 оны 4 сарын 22
Шилдэг адал явдалт, тулаант кино шалгаруулдаг “Детектив фест” олон улсын наадам энэ жил ОХУ-ын Москва хотол зохион байгуулагдлаа. 18 дахь удаагаа зохион байгуулж буй уг наадамд анх удаа Монгол кино өрсөлдөхөөр шалгарсан юм. “Скай пирамид” продакшн, зохиолч, найруулагч А.Батбаатарын бүтээл “Зангараг” адал явдалт, уянгын кино өнгөрсөн 2015 онд үзэгчдэд хүрсэн билээ.
Хүн үзэн ядалт, өш хонзонд автахаараа хамгийн эрхэм чанараа гээж мөхөл рүүгээ ойртож байгаагаа хэзээ ч ухаардаггүйг өгүүлэх эл кино тус наадмын хоёр номинацад өрсөлдсөн юм. Наадмын эхний шалгаруулалтад дэлхийн 57 орны 442 дэлгэцийн бүтээл ирүүлснээс шилдэг 35-д ”Зангараг” кино шалгарч улмаар шилдэг киногоор шалгарсан байна. Монгол кино урлагийг дэлхийд таниулан яваа уран бүтээлчиддээ баяр хүргээд улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.
-
2016 оны 4 сарын 22
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, ”Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатарт анх удаа Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины хувийн цуглуулгаасаа алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлийг дэлгэн үзүүлэхээр хүсэлт гаргасны дагуу үзэсгэлэн гаргахаар болжээ. Үзэсгэлэнд хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг дэлгэн танилцуулна.
Ингэснээр нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр үзүүлэх боломжтой болох юм. Үзэсгэлэнд С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлж байгаагаараа онцлог юм. Үзэсгэлэнг 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захиргаанаас дэлхийд алдартай уг үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, бүтээлийг танилцуулах шилэн хорго түрээслэх, бүтээлийн каталоги хийх ажилд зарцуулах 5,7 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх хүсэлтийг хотын захиргаанд тавьсан.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцэж, иргэдийн урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, нийслэл төдийгүй нийслэлийг зорьж ирсэн жуулчин, орон нутгийн иргэд дэлхийн алдартай бүтээлийг дэргэдээс нь үзэх боломжийг олгох нь Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн зорилгод бүрэн нийцнэ гэж үзээд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Дэлхийн алдартай, гайхалтай бүтээлийг дэргэдээс нь үзнэ гэдэг маш сайхан санагдаж байна. Сонгодог урлагийн бүтээл, уран зураг шимтэн сонирхдог иргэддээ барих таатай бэлэг байх болно” гэдгийг онцлон хэллээ. Цуглуулагчийн зүгээс үзэсгэлэнг үзэхэд тасалбар олгох бөгөөд орлогын тодорхой хувийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хандивлахаар тохиролцсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 22
Монголын кино урлагт тэр дундаа аймшгийн кинонд нэгэн кино шинээр нэмэгдэж байгаа нь “Ядуугийн зовлон-2” юм. Тэрээр кино урлагийг тэргүүлэгч чадварлаг хамт олны хөдөлмөрөөр бүтэж буй тус кино энэ сарын 22-ний өдөр буюу баасан гарагт бүх кино театруудаар гархад бэлэн болжээ.
Киноны Хүдэрийн дүрд МУГЖ Д.Хүрэлхүү, Уянгын дүрд А.Адилцэцэг дахин тоглосон бөгөөд Д.Хүрэлхүүгийн охин Х.Намуун, МУСТА П.Эрдэнэзаан нар дүр бүтээсэн байна.
Кино эхлэхээс дуусах хүртэл үзэгчдийг уйдаахгүй дэлгэцийн өмнө барьж чадна гэдгээ кино багийнхан ам бардам хэлээд байгаа. “Ядуугийн зовлон-1” УСК одоогоос 18 жилийн өмнө үзэгч түмэнд хүрч өнөөдрийг хүртэл яригдсан сэдэв. Тэгвэл “Ядуугийн зовлон-2” ч мөн адил гарч эхлэхээсээ өмнө олны ярианы сэдэв болоод байгаа бөгөөд гарсан даруйдаа үзэгчдийг байлдан дагуулах нь дамжиггүй биз.
-
2016 оны 4 сарын 22
НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хуралдаанаар “Хүүхдэд ээлтэй Улаанбаатар” хөтөлбөрийг баталсан бөгөөд нийслэлийн сар бүрийн 4 дэх долоо хоногийн “Ням” гарагийг гэр бүлийн өдөр болгон тэмдэглэх тогтоол гаргасан.
Дээрх хөтөлбөрийн хүрээнд Нийслэлийн Хүүхэд гэр бүл хөгжлийн газраас хүүхэд, гэр бүлд чиглэсэн олон ажлыг хийж байгаагийн нэг нь “Аз жаргалтай гэр бүл” сэдэвт залуучууд, эцэг эхчүүдэд гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хүмүүжүүлэх эерэг арга, өрхийн эдийн засгаа зөв хөтлөх, тулгамдсан асуудлаа зөв арга замаар шийдвэрлэхэд бодит зөвлөгөө туслалцааг үзүүлэх цуврал лекц юм. Мөн гэр бүлийн гишүүдийн хөгжлийг дэмжиж авьяаслаг гэр бүлийг тодруулан шалгаруулж гэр бүлийн үнэ цэнэ, үлгэр дуурайлалыг бусад иргэдэд, гэр бүлүүд сурталчилан таниулах, иргэдийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилготой нийслэлийн “АВЬЯАСЛАГ ГЭР БҮЛ” шалгаруулах уралдааныг 2 үе шаттай зохион байгуулж байна. Уралдааны 1-р шат нь 04 дүгээр сарын 10-22 хооронд дүүргүүдэд зохион байгуулагдсан бөгөөд 2 шатны уралдаан 2016 оны 04 сарын 24-ны 11 цагаас Хүннү Молл-д болох юм байна. Энэ тухай дэлгэрэнгүй мэдээллийг family.mn хуудас болон Хүүхэд-Гэр бүл пэйж хуудснаас авах боломжтой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 21
буудлагын Дэлхийн цомын тэмцээн
-
2016 оны 4 сарын 21
Пауэрлифтингийн хэвтээ шаталтын ДАШТ Дани улсад энэ сарын 19-нд эхэлсэн билээ. Тэгвэл тус тэмцээнд манай улсын “Стронг” клубын тамирчин Л.Мөнхбаяр М1 ангиллын 93 кг-д 272.5 кг шахаж, мөнгөн медаль хүртлээ.
Тус тэмцээн энэ сарын 24 хүртэл үргэлжлэх бөгөөд манай улсаас өсвөр үеийн ангиллын 66 кг-д С.Сүхбат, залуучуудын 105 кг-д Д.Түмэнжаргал, насанд хүрэгчдийн 120 кг-д ДАШТ-ий хүрэл медальт Б.Чимэдцэрэн, Б.Алтангэрэл, М1 ангиллын 83 кг-д Азийн аварга М.Анхбаяр, +120 кг-д П.Болдбаатар нар хүч бяраа сорин өрсөлдөж байна.
-
2016 оны 4 сарын 21
“People” сэтгүүлээс жил бүр уламжлал болгон шалгаруулдаг энэ оны Хамгийн дур булаам эмэгтэйгээр Холливудын жүжигчин Женнифер Эннистон шалгарчээ.
-
2016 оны 4 сарын 21
“Фантастик” продакшн “F” студийн хамтын бүтээл “Миний ах атаман” кино энэ сарын 20-нд Казакстан улсад, 22-нд Кыргызстан улсад албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийнэ. Тус киноны зохиолыг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА Б.Тамир бичиж, ерөнхий найруулагчаар нь ажилласан юм.
Киноны гол дүрд жүжигчин СТА М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар болон Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх, СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглосон юм.
Ийнхүү Монголын кино урлаг гадны зах зээлд гарч, дэлхийн хэмжээнд өрсөлдөх үүд нээгдсээр байна.
-
2016 оны 4 сарын 20
Буудлагынхан Дэлхийн цомд цэцээ сорьж байна