Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, УДЭТ-ын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн “Жаргаагүй нар” түүхэн жүжгийг ирэх сарын 4-нд үзэгчиддээ өргөн барина.
Тус жүжгийн зохиолыг СГЗ Ш.Гүрбазар бичсэн бол найруулагчаар СТА Ч.Түвшин, продюсерээр УГЗ Д.Цэрэнсамбуу, хөгжмийн зохиолч УГЗ Б.Бямбабаяр, тайзны зураачаар Т.Алтан-Од, хувцасны зураачаар О.Баярмагнай, конструктор зураач Ч.Баярмагнай нар ажиллаж байна.
Харин гол дүр Нацагдоржийн дүрийг жүжигчин Б.Шинэбаяр, Пагмадуламын дүрийг Н.Баярмаа бүтээж байна.
Эл бүтээлийн нээлт, тоглолтын үеэр үзэгчиддээ их зохиолчийн амьдрал, уран бүтээл хийгээд түүнийг кино урлаг, дүрслэх урлагт хэрхэн мөнхжүүлсэн талаарх эх сурвалж бүхий “Монгол ардын суут” гэрэл зургийн үзэсгэлэнг дэлгэн үзүүлэх юм.