Зохиолч Б.Шүүдэрцэцэг өнөөдөр Сөүл дэх уншигчидтайгаа уулзалт өдөрлөг хийж байна. Сөүл дэх түүний уулзалтыг БНСУ дахь Монгол оюутны холбоо Солонгос дахь Гадаад ажилчдыг дэмжих төвтэй хамтран зохион байгуулж байгаа аж.
Саяхан 15 жилийн ойгоо тэмдэглэсэн Солонгос дахь Монгол оюутны холбоог кино найруулагч мэргэжлээр суралцдаг, олон улсын кино наадмын шагналтай Г.Нандин-Эрдэнэ хэмээх оюутан блүсгүй тэргүүлдэг. Бусан, Сөүлд болох зохиолчийн уулзалтыг үндэсний агаарын тээврийн МИАТ ХК ивээн тэтгэж монголын уран зохиолдоо дэмжлэг үзүүлж байгаа юм байна.
Уулзалтын үеэр Б.Шүүдэрцэцэг Монголын түүх, тусгаар тогтнолын сэдвээр лекц уншиж, “Шүүдэр” продакшны бүтээл “Ану хатан”, “Улаан пальто” кинонуудаа үзүүлж, гарын үсэгтэй ном худалдан, уншигчдынхаа асуултанд хариулна.Бусан дахь зохиолчийн уулзалтыг эсийн судалгааны чиглэлээр докторантурт суралцаж буй докторант С.Болор-Эрдэнэ зохион байгуулж байгаа ажээ
Сэтгэгдэл (12)