Монголын хөгжмийн зохиолчдын шилдэг бүтээлийг шалгаруулах 35 дахь удаагийн “Алтан намар 2016” хөгжмийн наадам өнөөдөр Улсын Филармонийн концертын танхимд болно.
Тоглолтонд Улсын Филармонийн Симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш /СТА/, Б.Батбаатар нарын удирдлагаар “Алтан намар 2016” хөгжмийн наадмын шилдэг бүтээлийн дээжээс үзэгч, сонсогчдодоо сонордуулах юм.
Ардын жүжигчин Б.Зангадын дуулсан “Алтан намар” дуугаар нэрлэгдсэн энэхүү хөгжмийн наадам нь өдгөөгөөс 35 жилийн өмнө буюу 1981 онд анх зохион байгуулагдаж байжээ.