-
2016 оны 4 сарын 30
Facebook-ийн ашиг хоёр дахин нэмэгджээ
-
2016 оны 4 сарын 30
УДБЭТ-ын уран бүтээлчид Ж.Бизе ”Кармен” дуурийг энэ амралтын өдрүүдэд буюу маргааш болон ирэх сарын 01-нд тайзнаа тоглоно.
Дөрвөн бүлэг дөрвөн үзэгдэлт эл дуурийн үйл явдал 1820-иод оны Севиль хот орчимд өрнөх бөгөөд эрх чөлөөтэй цыган бүсгүйн хувь тавилан, зан араншин, дотоод ертөнцийн эрч хүчийг илэрхийлдэг.
Энэ удаагийн тоглолтод офицер, цэрэг, цыган эмэгтэй, залуучууд, тамхины үйлдвэрийн ажилчин, бухтай тулалдагч нарын дүрд УДБЭТ-ын найрал дуучин, балетын жүжигчин, СУИС-ийн оюутнууд, ХБК-ийн сурагчид оролцож Симфони найрал хөгжим хөгжимдөнө.
Тасалбарыг УДБЭТ-ын касс болон www.ticket.mn-р худалдаалж байна.
-
2016 оны 4 сарын 30
- Тэрбээр одоогийн Буриадын БНУ-ын Иволгийн районы Оронгойн Өлзий Дов гэдэг газар 1852 онд төрсөн бөгөөд багадаа эцэг эхээс өнчирч, Батбазар гэдэг айлд таван жил хонь хариулжээ.
- 1904 онд Янгажин дацангийн ширээт лам болж шинээр Чойрын, Диваажин хэмээх хоёр дугана бариулсан бөгөөд Орос-Японы дайнд үрэгдсэн олон мянган буриад залуусын хойтоход зориулсан энэ буяны ажилд хувиасаа 15 мянган рубль гаргаж байжээ.
- 1913 оны хоёрдугаар сард Романовын угсааныхан Оросын төр барьсаны 300 жилийн ойг Санкт-Петербургт нижгэр тэмдэглэхэээр болж гадаад дотоодын ихэс дээдсийг олноор урихад тэдний дунд Буриадын хамба Итгэл багтжээ. Хамбыг дагалдан Цүгэлийн дацангийн ширээт лам Г.Бадмаев, Буриадын шашин сүмийн мяндагтан Гомбо, Цогтбадамжав нарын олон санваартан Санкт-Петербургт айлчлан очсон байна. Итгэл хамба хоёрдугаар сарын 22-нд Николай II хааны өргөөнд ёслолын хүлээн авалтад оролцож Буриадын ард түмний нэрийн өмнөөс баяр хүргэн үг хэлсэн бөгөөд дараагийн хоёр өдөр нь Санкт-Петербургийн буддын ганц сүм Дүйнхорын дацанд хааны өлмий батдахын ерөөл айлтгаж ном хурсан байдаг. Үүнээс нэлээд хэд хоногийн дараа буюу гуравдугаар сарын 19-нд хамба бараа бологчдын хамтаар Цагаан хаанд бараалхжээ. Хамба хааны гэр бүлд ихээхэн бэлэг сэлт өргөсний дотор Николай хаанд том мөнгөн цар, хатан хаан Александра Феодоровнад мөнгөн Цагаан Дарь эх бурхан, дөрвөн охинд нь жижиг хэмжээтэй мөн ийм хүрэл бурхан, хунтайж Алексейд найман мутартай мөнгөн бурхан барьсан байна.
- Дэлхийн нэгдүгээр дайн эхлэхэд Итгэл хамба Верхнеудинск хотод “Буриад зоны нийгэмлэг” гэдгийг байгуулан алдар хүнд, хөрөнгө чинээ бүхий 120 буриад эрхэмийг элсүүлсэн бөгөөд энэ нийгэмлэг фронтод байлдагсдад туслахаар 130 мянган рубль, хүнсний зүйл, хувцас, эм бэлдмэл цуглуулан илгээснээс гадна цуглуулсан хөрөнгөөрөө фронтын бүст цэргийн хээрийн эмнэлэг байгуулсан гэдэг. Мөн 1915 онд Итгэл хамба, нэртэй лам нарын нэг Хишигтийн Дамбыг дагуулан Буриадын дацангуудаар тойрч өглөг цуглуулсан бөгөөд олсон мөнгөөрөө гутал хувцас, бөс даавуу, цагаан хэрэглэл, тамхи, жимс, сахар, өдөр тутмын хэрэглээний эд зүйлс авч Улаан өндөгний баяраар фронтод илгээж байжээ. Үүгээр зогсохгүй фронтод буй эмнэлгүүдэд ажиллуулахаар Ерөөлт хамба тэргүүтэй оточ нарыг явуулж байв. Дайтаж буй цэргүүд, тэдний ар гэрийнхэнд үнэтэй тусламж үзүүлсэнийг нь талархаж эзэн хаан II Николай, Итгэл хамбыг Гэгээн Аннагийн II зэргийн одонгоор шагнасан гэдэг.
- Дэлхийн нэгдүгээр дайны үед Итгэл хамба Буриадын Бүрэнхаан уулыг тахихад уригдан очжээ. Лам нар 108 хонины толгойгоор уг уулыг тахиж байж. Хамба үүнийг үзээд ихэд хилэгнэж “Ямар хатуу хада уула гээшэб, 108 амитанай ами тапалха. Тархи эдихэ гээ haa, маа минии тархи эди!” хэмээн тэдгээр хонины толгойг авч чулуудаж байжээ. Үхтэлээ айсан лам нар номоо ч хурж чадсангүй. Үүнээс хойш уг догшин хайрханд зөвхөн цагаан идээ өргөн тахидаг болсон гэдэг.
- Итгэл хамба 38 настайгаасаа жанч халах хүртлээ 50 гаруй ном бичжээ.
- Буриад зон түүнийг үнэнхүү дээдлэн шүтдэг байсан бөгөөд Дэлхийн нэгдүгээр дайнд явсан буриад залуус фронтод байхдаа хамба ламаа санагалзаж нэгэн дуу зохиосноо амьд буцаж ирсэн нь Итгэл хамбад дуулж өгөхөд хамбын сэтгэл ихэд хөдөлсөн гэдэг. Тэр дуу нь ийм үгтэй:
Хаан Германида сэрэгтэй байна
Хамага орхижо мордоболди,
Хамба багшынгаа юроолоор,
Харижа бусахамнай болтогой.
Баруун Германида сэрэгтэй байна
Баранаа орхижо мордоболди,
Багша хамбынгаа юроолоор
Бусажа ерэхэмнай болтогой.
Энэ Германида сэрэгтэй байна
Элдин нютагаа орхижо мордоболди.
Этигэлэй хамбын юроолоор
Эрьеже бусахамнай болтогой.
Б.Бат-Амгалан
-
2016 оны 4 сарын 29
Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг дарга Тамгын газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран “С.Дали ба П.Пикассо” үзэсгэлэнг Улаанбаатар хотод анх удаа дэлгэлээ. Үзэсгэлэнд ОХУ-ын Екатеринбург хотын оршин суугч, цуглуулагч Я.Щадрины сүүлийн 20 жил цуглуулсан алдарт С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлүүд тавигдаж байгаагаараа онцлог юм. С.Далигийн “Хайлж буй цаг”, “Нарийхан хөлт заан”, Шургуулгатай бүсгүй”, “Гал дундах анааш”, “Нийсдэг эмгэн хумс”, “Титэмтэй ялаанууд” зэрэг хамгийн алдартай уран баримал, зураасан болон уран зураг, керамик урлалын бүтээлүүд тавигдсан бол П.Пикассогийн амьтад, шувууд, Эсмеральдо ишиг, “Навчин дундах бух”, “Бухын тулалдаан” зэрэг шаазан таваг, ваар саван дээр дүрсэлсэн бүтээлүүдийг дэлгэжээ.
Үзэсгэлэн 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл сарын турш Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд үргэлжилнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 29
Орос волейболчин Екатерина Гамова өөрийн хүчин зүтгэж буй Казаний ”Динамо” багтай байгуулсан гэрээгээ сунгахаас татгалзжээ. Учир нь тэрээр ”Рио 2016” Олимпийн наадмын дараа зодог тайлах бодолтой байгаа гэнэ. ОХУ-ын шигшээ багийн бүрэлдэхүүнд Дэлхийн болон Европын хошой аварга болсон Екатерина Гамовагийн хувьд Олимпийн аварга болох мөрөөдлөө биелүүлэх сүүлчийн боломж нь Рио байх юм. Екатерина Гамова 2000 болон 2004 оны Олимпийн наадамд дараалан мөнгөн медаль дээр буусан билээ. Тэрээр 2010 оноос хойш Казаний ”Динамо” багт хүчин зүтгэж байгаа. Е.Гамова нийтдээ ОХУ-ын АШТ-д 11 удаа аваргалсан.
Өдгөө 35 настай, манай гарагийн хамгийн өндөр эмэгтэй тамирчдын нэг (2метр 2см) Екатерина Гамова гэмтэл бэртлээс гадна, хувийн амьдрал, гэр бүлдээ илүү их цаг зарцуулах хүсэлтэй байгаагаа ярьжээ. Тэрээр 2012 оны Лондоны Олимпийн дараа Оросын кино найруулагч Михаил Мукасейтэй гэр бүл болсон юм.
-
2016 оны 4 сарын 29
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болж, Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд “С.Дали ба П.Пикассо Улаанбаатарт анх удаа” үзэсгэлэнг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейтэй хамтран зохион байгуулах асуудлыг хэлэлцлээ.
ОХУ-ын цуглуулагч Екатеринбург хотноо оршин суугч Я.Шадрин нь Г.Занабазарын нэмэржит Дүрслэх урлагийн музейд хувийн цуглуулгаас дэлхийн алдартай уран зураачид болох С.Дали, П.Пикассо нарын эх бүтээлээр үзэсгэлэн гаргах хүсэлт гаргасны дагуу түүний цуглуулгаар Монголд үзэсгэлэн гаргахаар болжээ. Уг үзэсгэлэнд эдгээр хоёр уран бүтээлчийн уран бүтээлийнхээ хамгийн оргил үед бүтээсэн уран баримал, уран зураг, зураасан зураг, керамик урлалын бүтээлүүдийг дэлгэн үзэгчдэд танилцуулна.
Ингэснээр нийслэлчүүд төдийгүй нийслэлийг зорин ирсэн жуулчдад дэлхийн дүрслэх урлагийн түүхэнд хамгийн нэр хүндтэй алдартай уран бүтээлчдийн эх бүтээлийг ямар нэгэн нэмэлт зардал гаргахгүйгээр үзүүлэх боломжтой болох юм. Үзэсгэлэнгээр С.Далигийн уран зургуудаас гадна түүний уран баримлын бүтээлүүдийг дэлгэн үзүүлэхээрээ онцлогтой. Үзэсгэлэнг 2016 оны 04 дүгээр сарын 29-нөөс 05 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөжээ.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн захиргаанаас дэлхийд алдартай уг үзэсгэлэнг зохион байгуулахад дэмжлэг үзүүлж, бүтээлийг танилцуулах шилэн хорго түрээслэх, бүтээлийн каталог хийх зэрэгт зарцуулах 5,7 сая төгрөгийг шийдвэрлэж өгөх хүсэлт тавьсан.
Нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаанаар уг асуудлыг хэлэлцээд иргэдийн урлагийн мэдрэмжийг дээшлүүлэх, нийслэл төдийгүй нийслэлийг зорьж ирсэн жуулчин, орон нутгийн иргэд дэлхийн алдартай бүтээлийг дэргэдээс нь үзэх боломжийг олгох нь Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн зорилгод бүрэн нийцнэ гэж үзээд дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.
Энэ үеэр нийслэлийн Засаг дарга “Дэлхийн алдартай, гайхалтай бүтээлийг дэргэдээс нь үзнэ гэдэг маш сайхан санагдаж байна. Сонгодог урлагийн бүтээл, уран зураг шимтэн сонирхдог иргэддээ барих таатай бэлэг байх болно” гэдгийг онцлон хэллээ. Уран бүтээлчийн зүгээс үзэсгэлэнг үзэхэд тасалбар олгох бөгөөд орлогын тодорхой хувийг Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд хандивлахаар тохиролцсон байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 4 сарын 28
Дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар өчигдөр Соёлын тэргүүний ажилтан цол хүртжээ.
-
2016 оны 4 сарын 28
“Санкт Петербургийн зүрхнээс -Азийн зүрхэнд” нэртэй үзэсгэлэн нээгдлээ
-
2016 оны 4 сарын 27
Хайр дурлалаасаа болж уйтгар гунигт автсан хар шидтэний дүрийг дахин амилуулахыг Анжелина Жоли зөвшөөрчээ.The Walt Disney кинокомпани жүжигчинтэй дахин хамтран ажиллах болсноо нотолсон ч ”Малефисент”-ийн удаах анги хэдийд дэлгэцнээ гарах талаар ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.Харин кино сонирхогчдын сайн мэдэх IMBD цахим хуудас шидтэний тухай шинэ киноны үргэлжлэлийг 2017 оны 5-р сарын 9-нд нээлтээ хийнэ хэмээн зарлажээ.
-
2016 оны 4 сарын 27
Өнөө цагийн үндэсний бөхийн өнгийг тодорхойлж буй шилдэг 12 бөхийн халз барилдаан Монгол бөхийн өргөөнд энэ сарын 30-нд болно. Тус барилдаанд бөхчүүд зургаа зургаагаараа хоёр багт хуваагдаж, халз барилдах юм.
-
2016 оны 4 сарын 27
Рианна жирэмсэн
-
2016 оны 4 сарын 26
Монголын нийтийн дууны урлагт өөрсдийн гэсэн өнгө төрхийг тодорхойлон яваа хос дуучид бол Э.Ууганбаяр, Э.Түвшинсайхан нар билээ. Тэдний ”Атгасан шагай”, “Ханийн тэнгэр”, “Самрын гурван толгой” зэрэг дуунуудыг нь дуунд дуртай дуучин Монгол түмэн минь андахгүй мэднэ биз ээ. Гэр бүлийн хос дуучид маань сүүлийн үед уран бүтээлийн олз омог ихтэй их л завгүй яваа гэнэ. Энэ үеэр нь тэдэнтэй уулзаж цөөн хором ярилцснаа хүргье.
- Юуны түрүүнд уншигчиддаа өөрсдийгөө танилцуулаач
- Намайг Эрдэнэбатын Түвшинсайхан гэдэг. СУИС-ийг 2013 онд дуурийн дуулаач мэргэжлээр суралцаж төгсөөд өнөөдөр ийнхүү нөхөртэйгээ дуэт дуулаад уран бүтээлээ хийгээд явж байна.
- Гэр бүлийн хүн тань мөн урлагийн мэргэжилтэй юу ?
- Манай хүн урлагаас огт өөр мэргэжилтэй л дээ. Эдийн засагч, нягтлан хүн байгаа.
- Урын сандаа хичээн уран бүтээлтэй вэ?
- Бид хоёр 2015 онд багтаагаад “Тэнгэр мину” нэртэй цомгоо гаргасан. Энэхүү цомогт багтаж олон түмэнд хүрсэн дуунуудаас дурьдвал “Атгасан шагай”, “Ханийн тэнгэр”, Монгол ардын дуу “Самрын гурван толгой”, “Хөтөч” олон ангит киноны soundtrack “Хайр харц” мөн “Шинэ жилийн үдэш” гэх мэт дуунууд байгаа. Хамгийн сүүлд “Шаман” хэмээх онгод тэнгэр бөө мөргөлийн талаар өгүүлэх дуугаа өлгийдөн авлаа.
- Та хоёр маань урлагт өөрсдийгөө зориулаад урлагийн төлөө гээд явж байна. Яг одоо урлагаас гадна ямар мэргэжлээр ажиллаж байна вэ?
- Э.Ууганбаяр: Миний хувьд би эдийн засагч нягтлан мэргэжилтэй. Одоогоор өөрийнхөө мэргэжлийн ажлыг хийгээд явж байна. Би дуу хуурийн өлгий нутаг Дундговь аймагт төрж өссөн л дөө. Манай аймаг уртын дуу, дэмбээгээрээ алдартай айл болгоны хойморьт дуулагдаж байдаг юм. Манай нутгаас төрөн гарсан олон сайхан дуучид байдаг л даа. Уртын дуучин Норовбанзадгуайгаас авхуулаад нэрлэж болно. Энэ ч утгаараа урлагийн хүн болсон байхаа гэж боддог юм. Урлагийн хүн байна гэдэг их сайхан шүү.
- Э.Түвшинсайхан: Би 2013 онд СУИС-ийг төгссөнөөс хойш гуравдахь жилдээ дуулж байна. Энэ хугацаанд ам бүл дөрвүүлээ болж өнөр өтгөн сайхан айл гэрийг бий болголоо. Тиймдээ ч цаашдын уран бүтээлдээ илүү их анхаарч өөрийн суралцаж төгссөн мэргэжлийн дагуу сонгодог уран бүтээлийг бие даан гаргахыг зорин ажиллаж байна.
- Урлагийн амьдрал гэдэг амаргүй. Цаг наргүй ажиллаж байдаг шүү дээ. Та хоёр хоёулаа урлагийн хүн болохоор энэ тал дээр бие биентэйгээ үл ойлголцох асуудал гардаггүй байх гэж бодож байна. Магадгүй энэ нь та хоёрт уран бүтээлээ хийхэд давуу тал болдог байх?
- Э.Ууганбаяр: Тэгэлгүй яахав. Энэ нь бид хоёрт их амар байдаг. Зөрчилдөх асуудал ер нь гардаггүй дээ. Хамгийн гол нь гэр бүлийн амьдрал, ажил хоёроо хольж болохгүй гэж бид боддог юм. Тайзны ард бол нэг нэгэндээ шаардлага тавина зөвөлнө ярилцана. Харин гэр бүлийн тал дээр бие биенээ хайрлана, халамжилна, үр хүүхдээ эрүүл саруул сайн хүн болгож өсгөхийн төлөө хичээж байна. Мэдээж нийгмийн үүргээ ухамсарлаж эх орондоо ч ихийг хийж бүтээхийг төлөө л явдаг даа.
- Хамгийн сүүлийн уран бүтээлийн тань талаар яръя гэж бодлоо. Монголд бөө мөргөлийн талаар дуулсан уран бүтээл байхгүй гэхэд болно. Яагаад заавал бөө мөргөлийг сонгож уран бүтээлээ хийх болсон бэ?
- Энэхүү дуугаа бид жилийн өмнөөс гаргахаар төлөвлөж байсан юм. Энэ дууны маань бүтэх болсон шалтгаан нь бид хоёр өөрсдөө бөөгийн удам тэнгэртэй, залсан онгод шүтээнтэй. Энэ ч үүднээс яруу найрагч Х.Соёомбо ахдаа мөнх хөх тэнгэр онгод тэнгэр шүтээний тухай дуу хийгээд өгөөч хэмээн хүсэлт тавьсны дагуу шүлэг нь бэлэн болж Аранзаа ах маань аялгууг нь хийж бөө мөргөлийн тухай өгүүлэх “Шаман” дуу маань төрсөн түүхтэй.
- Клипны зураг авалтыг хаана хэдий хугацаанд хийж гүйцэтгэсэн бэ?
- Э.Ууганбаяр: Би өөрөө бөөгийн онгод сахиустай улаач хүн л дээ. Үүнийгээ ч нууж хаахыг хүсдэггүй. Тиймдээ ч өөрсдийн хүндэлж хайрладаг өвөг дээдсийнхээ ариун голомт болоод бөөгийн шүтээнийг Монголчууддаа зөв талаас нь таниулахыг хүссэн. Клипны хувьд “Shine” продакшны хамт олон Төв аймгийн Батсүмбэр аймагт очиж хийсэн байгаа. Клипны зураг авалтанд нутгийн ард олон оролцохын зэрэгцээ клипэнд өвчтэй охины дүрийг бүтээж буй бүсгүй бол манай хүний сайн найз нь Энхтайваны Хулан гээд охин байгаа. Дүрс зургийн хувьд хэр баргийн эрэгтэй хүн дээр буудаггүй хамгийн хатуу үйлтэй, хамгийн хэцүү үйлийг хийж явдаг “Дорлигийн сахиус”–ыг бид авч яваад бууж байх үед нь авсан учраас тэнд ямар нэгэн худлаа зураглал байхгүй. Яг ингэж бууж байхад нь камераар зураг авахад сахиуснууд маань догшроод уурлаад их л хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч бид “Шаман” хэмээх дэлхий нийтийн мэдэх далд ертөнцийг клипэндээ үзүүлэхийг зорьж зураг авалтаа амжиллтай дуусгасан байгаа.
- Та хоёрын урын санд байгаа дуунуудын хэд нь дүрсжээд клиптэй болсон бэ? Мөн цаашдын зорилгынхаа талаар хуваалцвал?
- Э.Түвшинсайхан: “Тэнгэр мину” хэмээх цомогт 12 дуу багтсан. Эдгээр дуунуудаас “Шаман” дуу маань наймдахь клип болон мэндэлсэн байгаа. Цаашдын зорилго гэвэл олон зорилтууд байна л даа. Тоглолтын төлөвлөгөөнүүд гарч байна. Мөн кино уран бүтээлийн sounttrack-ын саналууд ирж байна, шинэ уран бүтээлүүд гээд хийгдэх ажлууд ар араасаа төлөвлөгдөөд байж байна даа.
- Тоглолтыг хэдийгээр хийхээр төлөвлөж байна вэ?
- Э.Ууганбаяр: Саяхан бид хоёр “Хаврын хит 2016” тоглолтонд “Атгасан шагай” дуугаараа оролцсон. Тэгэхэд үзэгчид биднийг их сайхан хүлээж авсан. Тэр ч утгаараа гурван жил дуулсан хөдөлмөрийн маань үр шим харагдаж байна уу хэмээн бодогдсон. Тийм учраас сонсогчид бидний тоглолтыг хэзээ хүснэ тэр үед л тоглолтоо хийх байх даа. Дээрээс нь Дундговь аймгийн нутгийн зөвлөл болоод аав ээжийнхээ зөвлөгөөг даган нухацтай бодож тоглолтоо хийе гэж бодож байна. Нуулгүй хэлэхэд нийтийн дуучид гэхээрээ л тоглолт хийхдээ зууны тавин хувь нь дан ам барьж дуулдаг. Бид хоёрын хувьд бүх дуугаа амьдаар дуулна гэсэн зорилго тавьж байгаа.
- Одоо та хоёр урлагт хүчин зүтгээд явж байна. Ер нь ирээдүйдээ урлагаараа явах бодолтой байгаа юу эсвэл өөрсдийн мэргэжлээ урлагтайгаа хослуулаад явна гэж бодож байна уу?
- Э.Түвшинсайхан: Миний хувьд гэвэл СУИС-д сурч байхад багш маань Орос юм уу Итали руу сонгодог чиглэлээ дагнаад суралцахыг санал болгодог байсан. Тиймдээ ч багшийнхаа хүсэлтийн дагуу энэ мэргэжлээ улам гүнзгийрүүлж суралцах хүсэлтэй байна.
Э.Ууганбаяр: Би өөрөө урлагийн мэргэжилтэй хүн биш л дээ. Гэсэн хэдий ч хар багаасаа л аавынхаа машинд дуу сонсоод явах дуртай хүүхэд байлаа. Одоо бол хэдий урлагийн мэргэжлээр сураагүй ч гэсэн ямар ч нийтийн дууг бол гаргаахгүй шүү /Инээв/ Би чинь телевизийн салбарт гурав дөрвөн жил ажилласан юм. Энэ хугацаандаа “Хүрээ аялгуу” гээд нийтийн дууны нэвтрүүлгийг хийдэг байлаа. Мөн UBS, Za телевиз гээд хэд хэдэн газар ажилласан. Энэ бүгдээс харж байхад би чинь сайн дурын уран сайханч шиг л өөрийнхөө чин хүслийн дагуу л урлагтаа зүтгэж явна даа. Цаашдаа бол энэ хоёр мэргэжлээ хослуулаад л ажиллана гэж бодож байна.
- Анхнаасаа яагаад та урлагийн мэргэжлээ сонгож суралцаагүй юм бэ?
- Э.Ууганбаяр: Манай аав ээж хоёр ардын боловсролын сэхээтэн хүмүүс байсан л даа. Аав, ээж хоёр маань надад захиж хэлдэг байсан юм. Хүнд үлдэх зүйл мэргэжил боловсрол л байдаг юм. Урлаг гэдэг цаг хугацаа байдаг юм хэмээн захиж хэлдэг байсан. Энэ захиасанд нь ч би өдийг хүртэл баярлаж явдаг. Өнөөгийн энэ нийгмийн үед эдийн засаг, санхүү гэдэг зүйл чинь хамгийн чухал зүйл болчихлоо. Урлагийн хүмүүс хэдий мундаг байлаа ч бүх зүйл мөнгөөр хэмжигдэх болсон цаг шүү дээ. Тиймдээ ч энэ мэргэжлээ сонгосондоо баяртай байдаг юм.
- Асуултаа та хоёрын анх танилцаж байсан түүхрүү шилжүүлье. Яагаад гэвэл та хоёр маань хоёр өөр мэргэжилтэй гэр бүлийн хос дуучид шүү дээ. Анх танилцсан түүхээсээ уншигчдад сонирхуулбал?
-Э.Түвшинсайхан: Их сургуулиа төгсдөг жилдээ бид хоёр танилцаж байсан л даа. Тэгээд бага багаар дотно болоод үерхэж эхэлсэн. Ер нь одоо бодоход их хурдан суусан юм аа. /Инээв/ Ганц хоёрхон сар үерхээд тэгээд л сүй тавьж байлаа. Нөхрөө анх хараад л миний заяаны хань байна даа надтай яасан адилхан юм бэ гэж бодож байлаа. /Инээв/ Манай хүн чинь урлагт их элэгтэй. Би хэдийгээр номыг нь сураад заалгасан ч гэсэн манай хүн чинь надаас дутахгүй шүү. Манай мэргэжлийн багш хүртэл манай нөхрийг урлагийн хүн болох заяатай, хоолойны өнгө нь ёстой зөв гээд л магтдаг байсан юм. Тийм ч учраас хувь заяагаараа л учраад урлагтай амьдралаа холбосон байх даа.
- Ярилцлагынхаа төгсгөлийг та хоёрт үлдээе ?
- Э.Түвшинсайхан: Хамгийн сүүлд гарсан “Шаман” уран бүтээлийг яагаад хийхээр зорьсон бэ гэхээр Монгол хүн гэдэг хамгийн үнэтэй баялаг байдаг. Тийм учраас энэ сайхан Монгол цусаа, ёс заншилаа, мөнх хөх тэнгэрээ алдахгүйн төлөө хүн бүр хичээх ёстой юм шүү. Тиймээс бүгдээрээ эрүүл энх байж Монгол түмэн минь илүү өнөр өтгөн болоосой гэдэг үүднээс уран бүтээлчид бид уран бүтээлээрээ дамжуулан дамжуулж байгаа юм.
Э.Ууганбаяр: Ярилцлагынхаа төгсгөлд хэлэхэд Монголчууд маань бөө мөргөл онгод тэнгэрээ дээдлэн хайрлаж хүндэтгээсэй бөө нар нь ч мөн адил зан үйлээ зөв авч яваасай гэж хүсэх байна даа.
Ярилцсанд баярлалаа
-
2016 оны 4 сарын 26
ОХУ-ын Санкт-Петербург хотын Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжмийн дээд сургуулийн оюутан Түвшинжаргалын ЭНХБАТ тус хотноо 2016 оны 3 сарын 23-28-нд болж өндөрлөсөн Олон улсын дуурийн дуулаачдын ”Звёздная Рапсодия” уралдаанаас ГРАН ПРИ, 4 сарын 20-нд 17 дах удаагийн ”Весна романс” уралдааны 1-р байр, 10 дах удаагийн ”Весна песни” уралдааны ГРАН ПРИ шагнал мөн үзэгчдийн таашаал хүртсэн дуучнаар шалгарч нэгэн өдөр шагналын хурыг буулгажээ.
Мөн Н.К.Римский Корсаковийн нэрэмжит хөгжимийн дээд сургуулийн дуурийн дуулаачийн 5-р курсын оюутан Лхамсүрэнгийн БОЛДЦЭРЭН ”Т.Штоколовийн нэрэмжит Олон улсын дуурийн дуулаачдын V”-р уралдаанаас 2-р байрын шагналыг хүртжээ.
Хоёр дуучиндаа цаашдын уран бүтээлд нь өндрөөс өндөр амжилт хүсье. Удахгүй эх орондоо ирж уран бүтээлээ туурьвин улаан театрынхаа тайзнаас үзэгч түмныхээ мэлмий сонорыг мялаах биз ээ.
-
2016 оны 4 сарын 26
Загвар зохион бүтээгчид 2017 оны хуримын даашинзны чиг хандлагыг тодорхойллоо
-
2016 оны 4 сарын 26
Тусгай сургуулийн сурагчид урлагаар өрсөлдөнө
-
2016 оны 4 сарын 25
Дэлхийн хоёрдугаар дайн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан түүхтэй. Энэ дайн нийт 60 сая гаруй хүний алтан амийг авч одсон юм. Тийм ээ... Ийм их үнэ цэнээр дэлхийн хүн төрөлхтөнд энх тайван, амар амгалан, аз жаргал, амьдралыг авчирсан ялалтыг үеийн үед мартах учиргүй, магтан дуулахаас өөр аргагүй юм.
Монголчууд эх орны дайнд биеэр оролцоогүй ч эд материал, сэтгэл санааны асар их дэмийг Зөвлөлтийн ард түмэнд үзүүлж байсан. Эх орны дайны жилүүдэд Монголчууд Оросын улаан армид 6 ээлжээр, галт тэрэгний 11 цуваа бэлэг явуулснаас гадна Т-34, Т-70 маркийн 53 танкнаас бүрдсэн “Хувьсгалт монгол”, Ла-5 маркийн 12 онгоцноос бүрдсэн “Монгол ард” эскадрилыг бэлэглэж байсан түүхтэй.
ОХУ-ын элчин сайдын яам, Серж Меценат сангийн санаачлагаар ах дүү хоёр ард түмэн, хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 95 жил, аугаа их ялалтын 71 жилийн ойн хүрээнд зохиогдаж байгаа ВЕЛИКАЯ ПОБЕДА! Орос монголын уран бүтээлчдийн хамтарсан баярын тоглолт 2016.05.09-нд Corporate зочид буудлын Convention концертын танхимд зохиогдох гэж байна. Монголын ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон цэрэг,эх орон, хайр сэтгэлийн сэдэвтэй Орос дуунуудаас бүрдсэн ВЕЛИКАЯ ПОБЕДА! тоглолтонд нийт 180 гаруй уран бүтээлчид оролцох юм.
Тоглолтын Ерөнхий удирдаачаар ОХУ-ын Красноярскийн ДБТ-ын Ерөнхий удирдаач,ОХУ-ын Гавъяат жүжигчин А.П Чепурной ажиллана. Мөн ОХУ-ын дуучид уран бүтээлчид ирж оролцохоос гадна манай Монголын шилдэг уран бүтээлчид бидний зүрх сэтгэлд хоногшсон Катюша,Синий платочек, Смуглянка, Темная ночь, Севастопольский вальс, аугаа их ялалтын сүлд дуу болсон День Победы дуунуудыг тэр үдэш эгшиглүүлэх болно.
Халуун амь, бүлээн цусаараа олж авсан аз жаргалаа бид юугаар ч солихгүй
Эрх чөлөөний төлөө амиа зольсон ахмад дайчидаа бид мартахгүй
Тэнгэрт нартай хамт, газарт галтай хамт мөнхөлсөн
Аугаа их ялалт, ах дүүгийн түүхэн замналыг бид мартахгүй
ВЕЛИКАЯ ПОБЕДА! Баатарлаг ялалтыг хамтдаа дуулцгаая...
-
2016 оны 4 сарын 25
Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэсний 100 жилийн ойд зориулан ”Ардын бүжиг амьдрал минь билээ” тоглолтыг Монголын бүжгийн урлагийн бүх уран бүтээлчид тоглохор болжээ.
Ойн арга хэмжээг нэгдүгээр сарын 12-нд эхлэн Италийн Женова хотод ”Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг толилуулсан. Түүнчлэн гуравдугаар сарын 22-нд ҮДБЭЧ-ын тайзнаа ”Нарны домог” анхны бүжгэн жүжиг, дөрөвдүгээр сарын 16-нд ”Монгол бүжгийн гайхамшиг” тоглолтыг тус тус зохилн байгуулаад буй юм.
Энэ удаад Дэлхийн бүжгийн өдрийг тохиолдуулан ”Ардын бүжиг амьдрал минь билээ” бүжигчдийн нэгдсэн тоглолтыг толилуулах нь ээ. Тоглолтод мэргэжлийн урлагийн байгууллагын бүжигчид бүрэн бүрэлдэхүүнээр оролцох аж.
Ойн арга хэмжээ арванхоёрдугаар сарыг хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд ”Сэвжид 100 жил” хүндэтгэлийн тоглолт, ”Монголын бахархал” гурвалсан бүжгэн жүжиг, ”Алтан ураг” бүжгэн жүжиг зэрэг тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.
”Ардын бүжиг амьдрал минь билээ” тоглолт энэ сарын 29-ны 19.00 цагт ”Соёлын төв өргөө”-нд болно.
-
2016 оны 4 сарын 25
Өрнийн зурхай
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр та аль болох автомашинаас татгалзах хэрэгтэй. Таныг төмөртэй холбоотой осол тосож байна. Үүнээс урьдчилан сэргийлж төмөр хүлгээ мэргэжлийн засварын газарт оношилгоонд оруулахыг зөвлөж байна. Та элэгсэг байж, таны үйл ажиллагаан дахь сонирхож байгаа хүмүүсээс зайгаа барь. Санхүүгийн асуудал тэнцвэргүй байгаа учир хэд хоногийн дараагаас тогтвортой байна. Харин санхүүгийн хувьд ямар нэгэн хүндрэл гарахгүй бөгөөд үүнд санаа зовохгүй байж болно.
Үхэр (4/20-5/20)
Алдаа буруу тооцоо, үл ойлголцлоос болж сэтгэл санаа тогтворгүй байна. Үүнийг яаран сандран засах гэсний хэрэггүй бөгөөд яарвал даарна гэдгийг сана. Үдээс хойш байдал аажмаар тогтворжиж, та сая ядарснаа мэдрэх болно. Ойр дотнын хүмүүс болон дурын гэрээ хэлэлцээр амжилттай байх өдөр. Тооцоотой, хянамгай байдал нь дурын ажил тань ашигтай байж үр өгөөжөө өгөх болно. Энэ өдөр эхэлсэн ажил амжилттай дуусгавар болно. Магадгүй хамаатан садантайгаа үл ойлголцолд хүрэх болно. Хэн нэгэн танаас тусламж эсвэл зөвлөгөө авахыг хүснэ.
Хамтатгах (5/21-6/21)
Эрүүл мэндээ бодитоор цэгнэх, зөв онош тогтоолгох гэсэн хүмүүсийн хувьд хамгийн тохиромжтой үе. Энэ сард эрүүл мэндийн бүрэн үзлэгт орохыг зөвлөж байна. Та ихээхэн ачаалалтай байна. Танд шинэ ажил зохион байгуулах санхүүгийн хүндрэлээс гарч олон хангалттай хүч байна. Ухаангүй дайран явах хэрэггүй. Ухаалаг тэсвэртэй байдал нь зорилгодоо хүрэхэд нэмэртэй. Сэтгэлээр унах аюултай байна. Хоол боловсруулах эрхтэн мөн зүрх судасны өвчинд анхаарлаа хандуул. Танд тусламж саад болохгүй шүү. Нөлөө бүхий хүмүүсийн дэмжлэгээс суралц.
Мэлхий (6/22-7/22)
Өнөөдөр одоо хэрэгжиж буй гэрээ хэлэлцээрүүдийн дутуу дулимаг талууд, төр засгийн төлөөлөгчид, хуульчдын шударга бус чанар илэрч магадгүй. Энэ нь таны санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлнө. Бодит байдлыг мэдрэх мэдрэмжээ бүү алд. Таагүй үйл явдлууд таны хувьд онцгой чухал санхүүгийн амьдралыг тань хөндөж болзошгүй байна. Хэрэв таны хөрөнгө мөнгө хангалттай биш байгаа бол эрсдэлтэй үйл ажиллагаанд бүү оролц. Үүний улмаас та алдагдалд орж болзошгүй байна.
Арслан (7/23-8/22)
Идэвхгүй, хөндлөнгөөс ажиглах өдөр хойш тавьсан ажлаа шийдвэрлэх эсвэл бодож тунгаахад таатай цаг үеийг ашигла. Хувийн амьдралдаа юу хийхийг хүсэж байгаа болон юу хийх шаардлагатай байгаагийнхаа аль нэгийг сонго. Та ердийнхөөрөө бодлоготой, болгоомжтой ажиллавал бүх зүйл сайнаар шийдэгдэнэ. Мөнгө санхүүтэй холбоотой асуудал бага зэрэг муудах төлөвтэй. Мөрийтэй тоглоомд алдагдал хүлээх, хүүхдүүдтэй холбоотой хүлээж байгаагүй зардлууд үүсэх, аль эсвэл үнэтэй эд зүйлээ хаяж гээгдүүлж болзошгүй.
Охин (8/23-9/22)
Шинэ төсөл эхлэх, биеийн хүчний ажил хийх, алс холын аялалд таагүй өдөр. Хамаатнууд, хөршүүд, найз нөхөд, жирийн танилуудтай холбоотой харьцаанд санаа түгшээсэн зүйлс гарна. Хууран мэхлэлтээс болгоомжил. Өнөөдөр аливаа харилцаа, уулзалтаа цөөрүүлж, уран бүтээлийн эрэл хайгуулаа ч түр орхи. Хамгийн гол зүйл дээр анхаарлаа төвлөрүүлж, аар саар зүйлд сатаарсны хэрэггүй. Мэргэжлийн ажил дээр гарсан алдаа, асуудлууд таны бүх цагийг барах төлөвтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Сайн сайхан зүйлс бод. Итгэлтэй, туршлагатай хүмүүсийн таатай зөвлөгөө нь гэр бүлийн асуудал эсвэл хүндрэлтэй сонголтыг мэргэнээр шийдвэрлэхэд тусална. Гэмтэл, бэртэл, шарх авч болзошгүй. Үйл ажиллагаандаа өөрөөсөө албан тушаал өндөртэй хүмүүстэй илүү харьцаатай бай. Хэнтэй ч аз сорьсон тоглоом тоглож болохгүй. Биеийн дасгал, сургуулилт хийх, спортоор хичээллэх, цэвэр агаарт идэвхтэй амрахад тааламжтай.
Хилэнц (10/23-11/21)
Энэ өдрийн үйл явдал танаас эх хүн хүүхдүүддээ эн тэнцүү ханддагийн адил эргэн тойрныхондоо тэгш хандахыг шаардана. Бүх санаа бодол чинь бодитоор биелж магадгүй. Хууран мэхлэлт дур татам зүйлсээс болгоомжил. Бүх зүйлд тэвчээртэй хандах хэрэггүй сэтгэлийн хөдлөл, мэдрэмжээ хяна.
Нум (11/22-12/21)
Оддын байрлал нь урьдын адил амжилтад нөлөөлөхгүй тиймээс эцсийн шийдвэр гаргахын өмнө гарч болох үр дагаврыг бод. Өдрийн таагүй хандлага учраас санхүүгийн хүндрэл гарах нөхцөл болно. Үүнээс гадна муу мэдээ сонсож хамт ажиллагсадтайгаа муудалцах хэрэг гарч мэднэ. Гэр бүл төрөл төрөгсдийн зөрчил хэвийн байдалд орно.
Матар (12/22-1/19)
Гадаад төрх нь даруухан мэт хүмүүс дурын салбарт амжилтад хүрэх онцгой чадвартай байна. Нэр алдар эд баялаг олно. Ашгийнхаа зарим нэг хэсгийг буяны үйлд зориул. Ирээдүйн төлөвлөгөө чинь ихээхэн өөрчлөгдөж, хуучны танилуудтайгаа уулзсанаар хувь тавилан сөрөг эргэлт гарна. Та алдаагаа мэдрэх боловч засахад хүнд байна. Өдрийг хамгийн ойр дотны хамаатан садантайгаа өнгөрүүлээрэй. Тэдэнд зориулж олон таатай зүйл хий. Жишээ бяцхан бэлэг бэлдэх, амттай хоолоор дайлах гэх мэт. Магтаал сайшаал болон бэлгэнд бүү хуурт.
Хумх (1/20-2/18)
Зөв шийдвэр гаргаснаар та өөрийн амьдралыг дээшлүүлнэ. Анхаарал болгоомж хэзээд илүүдэхгүй. Хувийн амьдрал тийм ч удаан үүлтэй бүрхэг байх ёсгүй. Эдгээр сорилттой өдрүүдийн дараа олон аз жаргалтай өдрүүд дахин ирнэ. Хамгийн чухал нь хүүхдүүддээ, тэдний ололт амжилт, эрүүл мэнд, хүсэл сонирхолд онцгой анхаарал хандуулаарай.
Загас (2/19-3/20)
Шинэ ажил эхлэлгүй, хуучин ажлаасаа ашиг олох боломж үдээс өмнө байна. Хуучны анд нөхөд, түншүүдээсээ сайн мэдээ хүлээн авч магадгүй. Үдээс хойш эрч хүч буурч, атаархагчдын үйл ажиллагаа идэвхжин дотнынхонтойгоо муудалцаж болзошгүй. Уужим зан, хэтэрхий итгэх нь алдааны шалтгаан болж болно.
-
2016 оны 4 сарын 24
Анхаарах зүйлс:
1. Зүрхний өвчтэй хүмүүс орж болохгүйг анхаарна уу.
2. “Хүйтэн” гэдэг нь +10-аас +15’С градус
3. Хүйтэн усанд гурваас дээш минут орох хэрэгтэй.
Гэхдээ 10 минутаас хэтрүүлж болохгүй.
1. Хүйтэн ус арьсыг хуурайшуулдаггүй Халуун ус нь арьсанд байдаг хэрэгцээт тослогийг арилгадаг. Хүйтэн ус нь арьсны чийгшилтийг хадгалж, нүхийг агшаадаг.
2. Хүйтэн ус үсийг өнгөлөг харагдуулна Хүйтэн усаар угаасан үс илүү эрүүл, өнгөлөг харагддаг байна. Мөн хагны эсрэг үйлчилгээтэй байдаг.
3. Хүйтэн ус булчингийн гэмтлийг хурдан эдгээдэг Мэргэжлийн сагсан бөмбөгчин Kobe Bryant, LeBron James нараас асуусан ч болно. Kobe хүйтэн устай онгоцонд орж эмчилгээ хийх гэж байна Хүйтэн ус нь цусны эргэлтийг сайжруулдаг. Мөн өвдөлтийг ч намдаадаг тустай.
4. Хүйтэн ус сэргэг байлгана Та өглөө сэрээд ядарсан, нозоорсон байдаг уу? Тэгвэл хүйтэн усанд ороод л асуудлыг шийдчих. Хүйтэн усанд ороход бидний бие “сандарч” яаралтай арга хэмжээ авч эхэлдэг. Биеийг халуун байлгах гэж өөрийн мэдэлгүй гүнзгий амьсгаа авч эхэлдэг. Энэ нь хүн хүчилтөрөгч хангалттай авч эхэлнэ гэсэн үг. Зүрхний хэмнэл хурдасч, бүхий л биеэр цус хурдаа авсан уралдааны машин шиг л урсах болно.
5. Таны сэтгэл санааг тайвшруулна Dr. Nickolai Shevchuk эмч хэлэхдээ “Хүйтэн усанд орох нь сэтгэл гутралыг багасгаж, хэрэв байнга ордог бол стрессдэнэ гэхээс айлтгүй болно” гэжээ. Яагаад гэж түүнээс асуухад “Хүйтэн ус нь mesocorticolimbic ба nigrostriatal дахь dopamingeric дааврыг сэргээдэг учир сэтгэлээр унадаггүй” гэжээ. Өөрөөр хэлбэл тархи руу аз жаргалын дааврыг илгээдэг гэсэн үг юм.
6. Хүйтэн ус ой тогтоолтыг сайжруулдаг Судалгаагаар харзны усанд ордог хүмүүс энгийн хүнээс илүү ой тогтоолт сайтай байдаг нь тогтоогджээ.
7. Хүйтэн ус турахад тусална Хүний биеийн өөхийг хоёр хэсэгт хувааж үзэж болно.
-Цагаан өөх буюу гэдэс, хүзүү, гуяны өөх
-Бор өөх буюу бидний биеийн дулааныг хадгалах зориулалттай. Хүйтэнд идэвхиждэг. Хүйтэн ус нь бор өөхийг идэвхижүүлж өөхийг хайлуулдаг. 2009 онд хийсэн судалгаар зөвхөн хүйтэн усанд орсноор 4 кг хасч байсныг тогтоожээ.
8. Хүйтэн ус цусны эргэлтийг сайжруулдаг Хүйтэн усанд орох нь цусны эргэлтийг сайжруулдаг тул эрүүл мэндэд маш их тустай гэж хэлжээ.
9. Хүйтэн ус дархлааг сайжруулдаг Халуун усанд ордог, хүйтэн усанд ордог хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар хүйтэн усанд ордог хүмүүсийн цагаан эс илүү идэвхитэй, хүчтэй байдаг нь тогтоогджээ. Хүйтэн усанд орох тоолонд цагаан эс идэвхжиж байсан байна.
10. Хүйтэн ус чалх сайжруулдаг Халуун ус нь үрийн шингэний “үйлдвэрлэлт”-ийг бууруулдаг байна. Ингэснээр чалхгүй болох магадлал өндөрсдөг гэж эрдэмтэд олж тогтоожээ.
11. Бага ус хэрэглэнэ Хэн л хүйтэн усанд удаан хэвтээд, зогсоод байхыг бодохов дээ.
12. Хүйтэн ус энерги хэмнэнэ.
Ус халаахын тулд хичнээн хэмжээний энерги зарцуулж, тэр хэмжээгээр байгаль орчин сүйтгэж
-
2016 оны 4 сарын 24
Энэ сарын 22-нд Туркийн соёлын өдөр эхэлсэн бөгөөд 29-нд дуусах аж. Тус соёлын өдөр нь энэ жил гурав дахь удаагаа болж байгаа бөгөөд Элчин сайд Мурат Карагөз тавдугаар сургуулын сурагчдыг хүлээн авснаар эхлэх бөгөөд нийслэлийн таван сургуулийн сурагчид оролцсон Олон улсын хүүхдийн баярын өдөрт зориулсан тоглолтоор үргэлжлэх аж.
Мөн энэ үеэр кино долоо хоног арга хэмжээ зохиогдох юм. Тус Туркийн кино долоо хоног 23-29-нд болох бөгөөд Берлин, Венецийн олон улсын наадмуудаас шагнал хүртсэн, Туркийн алдарт найруулагчдын бугээлийг “Тэнгис” кино театрт үзэх боломжтой юм байна. Тухайлбал, Туркэд орлогоороо тэргүүлдэг шилдэг кинонуудын нэг болох “Анчин’’-аар кино өдрүүд эхлэх аж.
Мөн соёлын өдрүүдийн хүрээнд Туркийн дуурийн дуучин Серап Чифтаптвйн тоглолт болон уран зургийн үзэсгэлэн дэлгэгдэх юм. Энэ сарын 23-30-нд гарах уг үзэсгэлэнд 100 гаруй бүтээлийг дэлгэх юм.