Монголын Хөлбөмбөгийн Холбооны нэгдүгээр зэрэглэлтэй төдийгүй Олон Улсын Хөлбөмбөгийн Холбоонд данстай Монгол дөрвөн шүүгч “Зүүн ААШТ-ий хоёр дугаар шат”-ы тоглолтуудыг шүүхээр өнөө өглөө Хонг Конг улсыг зорилоо.
Өнгөрөгч долоо дугаар сард Гуам улсад зохиогдсон Зүүн ААШТ-ий урьдчилсан шатны тоглолтууд дээр Б.Хаш-Эрдэнэ, Э. Ариунболд нар ажилласан нь Монгол шүүгчид анх удаа олон улсын тэмцээн шүүсэн явдал болсон. Тэрхүү тэмцээн дээр сайн шүүсэн Монгол шүүгчид Азид өндөрөөр үнэлэгдсэн тул хоёрдугаар шатны тоглолтууд дээр манай дөрвөн шүүгчийг дуудсан.
Ингээд МХБХ-ны нэгдүгээр зэрэглэлтэй Б.Хаш-Эрдэнэ, Д.Түмэнбаяр, Э.Ариунболд, Ч.Жавхлантөгс гэсэн шилдэг шүүгчид энэ сарын 6-14-ы хооронд болох “Зүүн ААШТ-ий хоёрдугаар шат”-ы тоглолтуудыг дэнслэнэ. Түүнчлэн тэдэнтэй хамт МХБХ-ны техникийн хэлтэсийн ахлах мэргэжилтэн С.Жаргал явж, тэрхүү тэмцээнийг зохион байгуулана. Шүүгчдийн баг анх удаа ийм өргөн бүрэлдэхүүнтэй ОУ-ын тэмцээн дээр ажиллаж байгаа бол С.Жаргал нь Ази болон Дэлхийн аваргын тоглолтуудыг зохион байгуулж байсан туршилагатай. Тус тэмцээнд БНАСАУ, Хятадын Тайвань, Хонг Конг, Гуам, БНСУ улсын шигшээ багууд өрсөлдөж, нийт зургаан тоглолт хийхийн хэдийг манай шүүгчид шүүх нь тоглолт бүрийн өмнө тодорхой болно.