Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг богино өгүүллэгийн “Утгын чимэг” наадам ирэх сарын 16-нд болохоор товлогджээ.
Монголын утга зохиолын нэгэн төрөл болох богино өгүүллэгийн урын санг баяжуулах, орчин үеийн уншигчдын таашаалд нийцэхүйц бүтээлийг шалгаруулан олны хүртээл болгох зорилготой уг наадамд оролцогчдын бүтээлийг өнгөрсөн сард авч дуусчээ.
Энэ жилийн “Утгын чимэг” наадамд 50 гаруй уран бүтээлч хүүрнэл зохиолоо ирүүлсэн байна.