-
2016 оны 11 сарын 29
Продюсер, зураглаач Д.Ангараг АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас нэг киног нэр дэвшүүлэх бүрэн эрхт Академийн гишүүн болсон.
Тэрбээр 2017 оны 89 дэх Академийн шагнал Оскарын гадаад хэл дээрх кино номинацид ”Хувьсал” продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног нэр дэвшүүлжээ. Одоогоор шилдэг гуравт үлдэх эсэхийг хэлэх боломжгүй байгаа аж.
-
2016 оны 11 сарын 29
-Монголын тамирчид Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний бодибилдинг, атлетик, фитнес, модель, спорт модель гэсэн төрлүүдэд оролцоно-
-
2016 оны 11 сарын 28
”650”, ”3:30”, ”Ерөнхийлөгчийн туслах”, ”Бид гурвын болзоо” зэрэг кинонуудын зохиолч, найруулагчаар, ”Аав”, ”Одод болохын хүслэн” кинонуудын зохиолчоор ажиллаж: чамгүй сайн уран бүтээлч гэдгээ батлан харуулж, олны танил болсон авъяаслаг уран бүтээлч М.Энхдалай нэгэн шинэхэн бүтээлээрээ үзэгчиддээ бэлэг барилаа.
-
2016 оны 11 сарын 27
Зөвлөгөө
Элэгдэж хуучирсан хувцсыг засварлах “ухаалаг” аргууд
Элэгдэж хуучирсан хувцсыг засварлах “ухаалаг” аргууд
Хүний өдөр тутмын салшгүй хэрэглээ болох хувцас хунар элэгдэж хуучрахдаа амархан байдаг. Түүнчлэн санамсаргүй байдлаар үүссэн толбо, гэмтлийг даруйхан засварлах тоног төхөөрөмж хомс үе бидэнд тохиолдох нь элбэг.
Тэгвэл яг ийм үед ямар арга хэмжээ авах хэрэгтэй болон асуудал үүсэхээс урьдчилан сэргийлэх зарим хэрэгцээтэй аргуудаас та бүхэнтэй хуваалцъя.
Ноолууран цамцыг хэлбэрээ алдахаас нь сэргийлэхийн тулд:
Гялгар уутанд хийгээд өмсөхөөсөө өмнө хөлдөөгчинд түр хадгалах, эсвэл хонуулах хэрэгтэй.
Жинсэн өмдөнд шингэсэн эвгүй үнэрийг арилгахыг хүсвэл:
Хүйтэн температур эвгүй үнэр үүсгэгч нян бактерыг устгадаг учраас жинсэн өмдөө уутлаад хөлдөөгчинд хонуулаарай. Асуудлыг зарим тохиолдолд ийм аргаар шийдэх нь жинсийг олон удаа угааж, өнгөө алдахаас сэргийлэх давхар ач холбогдолтой.
Суганы хэсгээрээ шарласан хувцсыг:
Нимбэгний шүүстэй усанд хийж сайтар үрж арилгах боломжтой. Эсвэл шарласан хэсгийг норгож хүнсний сод цацан хэсэг байлгасны дараа угааж арилгаарай.
Хувцасны хурц үнэрээс хялбар аргаар салахыг хүсвэл:
Цаг хугацаа давчуу үед хөлсний хурц үнэрийг бага зэрэг цагаан архи цацаж хатааснаар дарж болдог. Учир нь спирт нь элдэв нянг устгадаг.
Энгэсэгний толбыг арилгахдаа:
Сахлын хөөс бага зэрэг түрхээд угаавал ул мөргүй устгах боломжтой.
Уруулын будагны толбыг:
Үсний лак цацаж хэсэг байлгасны дараа угаагаарай.
Нүдний шилний гуя суларсан үед:
Хэрэв танд чангалах хэрэгсэл байхгүй бол өнгөгүй хумсны будаг зузаан түрхэж түр зуур тогтоох арга бий.
Хувцасны товч унах дөхсөн бол:
Оёх боломжгүй яаралтай үед суларсан товчыг хумсны өнгөгүй лакаар түр нааж тогтоож болно.
Илгэн гуталны толбыг цэвэрлэхийн тулд:
Хумсны хэлбэр засдаг үрэгчээр толбыг эвтэйхэн арилгаарай.
Усанд норж өнгөө алдсан арьсан гутлыг янзлахын тулд:
Зөөлөн үстэй шүдний сойзыг цагаан цуунд дүрээд тухайн хэсгийг үрнэ.
Арьсан гутал тань зурагдаж сэвтсэн бол:
Гутал өнгөлөгч байхгүй тохиолдолд биеийн чийгшүүлэгч тосыг алчууранд шингээгээд гутлаа арчиж өнгөлөөрэй.
Пүүзээ үнэр орохоос урьдчилан сэргийлэхийн тулд:
Дасгал хийснийхээ дараа бага зэрэг хүнсний сод хийж орхивол чийгийг шингээн авч, эвгүй үнэрийг дардаг байна.
Арьсан гутлыг гялалзуулах шилдэг арга нь:
Шил толь цэвэрлэгч шингэн цацаад арчих юм.
Хөхөвчний төмөр хатгаад байвал:
Хурууны даавуун наалт хайчилж наах түр зуурын арга бас байдаг аж.
Улаан дарсны толбыг арилгахдаа:
Толбон дээрээ цагаан дарс асгаж хэсэг байлгаад угаах хэрэгтэй.
Хувцасны цахилгаан гацаад байвал:
”Vaseline” тос түрхээрэй.
-
2016 оны 11 сарын 27
Орландо Блум болон Кэти Перри хоёрыг арав гаруй сар үерхсэний эцэст хоёр тийшээ болохоор шийдсэн гэх мэдээлэл нь Америкийн шар хэвлэлүүдийн нисгэсэн “бор шувуу” байсан бололтой.
Талархлын баярыг хамтдаа тэмдэглэж буй зураг, бичлэгээ Инстаграм хуудсандаа Кэти оруулсан байна. Бичлэгт Кэтигийн аав, дүү болон “салсан” найз залуу Орландо нар хамтдаа баярлан, хөгжилдөж байгаа нь харагдана.
-
2016 оны 11 сарын 27
Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг багасгадаг тэгвэл чихрийн шижингийн хоёрдугаар үед хамрагдсан өвчтөнүүд нэрс жимсийг хэрэглэх нь сайн үр дүнтэй. Нэрс нь цусан дахь сахарын хэмжээг багасгахаас гадна гэдэс эвгүйрэх, хоолой, буйлны өвчинд ч бас сайн нөлөөтэй. Энэхүү жимс нь байгалийн цэвэр анитибиотик учраас нянгийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг ажээ.
-
2016 оны 11 сарын 26
Монгол Улсын Морин хуурын чуулгын хамт олон “Best of Classics” тоглолтоо энэ сарын 26-нд Соёлын төв өргөөний тайзнаа үзэгч олны хүртээл болгохоор болжээ. Морин хуурын чуулга, “Цэцээ гүн ротаракг” клуб хамтран зохион байгуулж буй уг тоглолтод гадаадын болон орчин цагийн сонгодог бүтээлүүдийн сор болсон аялгуунуудыг тоглох юм. Ганцхан удаа болох уг тоглолтын орлого сайн үйлсэд зориулагдана гэдгээрээ онцлог. Тодруулбал, харааны бэрхшээлтэй оюутнууц болон хүүхдийн суралцах зрүүл орчинг бий болгох тесөлд дэмжлэг үзүүлэх аж. Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой ирэх жил тохионо.
Энэ хүрээнд ийнхүү сайн сайхны төлөө сор болсон бүтээлүүдээс дээжлэн сонордуулахаар болжээ. Өнгөрсөн жил сайн үйлсийн төлөө тэд тоглолтоо хийж, арван оюутанд нэг жилийн сургалтын тэтгэлэг олгож байжээ.
-
2016 оны 11 сарын 26
Монголын шигшээ багийн чансаа дөрвөн байраар урагшилжээ. Тэрээр 202-р байрт бичигдэж байсан бөгөөд энэ сарын 02-оос 11-ий хооронд Малайз улсад зохиогдсон ”AFC Solidarity cup 2016” тэмцээнд оролцож, Шри Ланкийг 2:0-ээр хожиж ийнхүү урагшилсан байна.
Мөн ирэх 2017 онд шигшээ багийн чансааг ахиулах боломж байгааг МХБХ-ноос хэлж байна.
-
2016 оны 11 сарын 25
Эцэг эхчүүд хүүхдүүдээ эрт унтуулахыг хүсдэг ч төдийлөн санаснаар нь болдоггүй. Технологийн эрин зуун бидний өдөр тутмын зуршилд аажмаар нөлөөлж нэг үеэ бодвол хүүхдүүд орой унтах хандлагатай болсоор байна. Гэхдээ нөхцөл байдал ямар ч байсан бай хамаагүй хүүхдүүд эрт унтах ёстой бөгөөд яагаад гэдгийг бид танд тайлбарлаж өгье. Биеийн өсөлт хөгжил хүүхдийг унтаж байх үед л явагддаг ба ойролцоогоор оройн 12 цаг 30 минутанд өсөлтийн даавар хамгийн ихээр ялгардаг байна.
-
2016 оны 11 сарын 25
“Мөнгөн цагариг” клубээс зохион байгуулдаг бөхчүүдийн дундах сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болно. Ирэх сарын 4-нд эхлэх тус тэмцээнд одоогоор 15 баг оролцохоор мэдүүлгээ өгчээ.
-
2016 оны 11 сарын 25
Та амралтын өдрөө яаж өнгөрөөхөө шийдээгүй байгаа бол Улсын филармонийн концертын танхимд Йозеф Гайднийн уран бүтээлийн тоглолтыг гэр бүлээрээ үзэхийг зөвлөж байна. Тоглолтонд улсын Филармонийн симфони найрал хөгжим, удирдаач Д.Нямдаш/СТА/ гоцлооч Т.Мөнхбат Trumpet concerto /in es dur /, Symphony №94 /Surprise / бүтээлүүдыг тоглоход бэлэн болоод байна. Урилгаар тоглолтын хөтлөгчөөр /МУСГЗ/ хөгжим судлаач Ч. Буянхишиг хөтлөн явуулна. Тоглолт 2016 оны 11-р сарын 25 нд Улсын филармонийн концертийн танхимд 19:00 цагт эхэлнэ.
Тоглолтын тасалбарыг Филармонийн кассаар болон WWW.TICKET.MN сайтаах худалдаалагдаж байгаа бөгөөд 1900-1800, 1900-1617 хүргэлт хйигдэж байна , дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, 70118012, 88037375-с лавлана уу. Дашрамд дуулгахад Юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100GG оноогоор 5000₮ хямдруулан авах боломжтой https://www.ticket.mn/event/date/308
-
2016 оны 11 сарын 24
БНХАУ-ын Шиамень хотноо болж буй Дэлхийн Оюутны 3х3 аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалийн төлөөх эхний тоглолт дөнгөж сая өндөрлөлөө. Тэрээр Монголын баг Ливан /Lebanon/-ий багийг 21:18 харьцаатайгаар хожиж мөнгөн медалийн болзлыг хангалаа. Ийнхүү манай сагсчид дэлхийн аваргын төлөө шалгарч үлдлээ.
Яг одоо Франц-БНХАУ-ын багуудийн тоглолт болж буй бөгөөд хожсон багтай нь манай залуус дэлхийн аваргын алтан медалийн төлөө өрсөлдөх юм. Тамирчиддаа амжилт хүсэе.
-
2016 оны 11 сарын 24
”МӨНХ ӨЛЗИЙ” энтертайнментийн бүтээл ”Надын аав мангар” УСК үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо. Киноны зохиолч, найруулагчаар Ө.Мөнх-Эрдэнэ ажиллажээ.
Киноны гол дүрд Д.Түвшинтөр /Төтө/, МҮОНТ-н хөтлөгч Д.Одзаяа нар тоглосон бөгөөд жүжигчин Төтөгийн анхны гол дүрд тоглосон кино болж байгаагаараа онцлог юм.
Үзэгчид “Надын” гэдэг үгэн дээр хэл маргаан үүсгээд байгаа ч уран бүтээлчид нь “Бид Монгол хэлээ доромжлох буруу суртал хийх гэсэн зүйл байхгүй. Кино зохиолын хувьд хүүхдийн хэллэгээр бичсэн юмаа” хэмээн тайлбарлалаа.
“Надын аав мангар” УСК нь инээдэм, драмын төрлийн кино бөгөөд өнчирч үлдсэн хүүдээ эхийн хайрыг орлож байгаа аав хүү хоёрын хөгжилтэй бөгөөд хөнгөн гуниг харуулсан кино юм. “Надын ах мангар” кино маргаашнаас бүх кино театруудаар гарч эхлэх юм байна.
-
2016 оны 11 сарын 24
James Bond 007 киноны Skyfall, Rocky киноны Eye of Tiger, Gonna Fly now, Mission Impossible гэх зэрэг Дэлхийн болон монголын шилдэг киноны дуу хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолт 2016 оны 12 сарын 02-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэнэ.
Тоглолтонд Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, Дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/ П.Өнөржаргал /СТА/, Б.Солонго нар оролцох аж.
Тасалбарын Филармонийн кассаар болон https://www.ticket.mn/event/date/300/ сайтаар худалдаалж байна. Дашрамд дуулгахад Филармонийн кассаас тасалбар авахдаа Юнителийн GG карттай хэрэглэгчид 100gg оноогоор 5000₮ хямдруулан авахаас гадна 1900-1617-р үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99925074, 88004849 дугаараас лавлана уу.
-
2016 оны 11 сарын 24
“Хоёр гүүрний цаана” кино
-
2016 оны 11 сарын 24
БНХАУ-ын Шиамень хотноо болж буй Дэлхийн Оюутны аварга шалгаруулах 3х3 тэмцээний 1/8 шигшээ тоглолтод Монголын баг Австралийн багтай тоглож манай залуус Австралийг 19:12 харьцаатай хожиж шилдэг дөрөвт шалгарч, мөнгөн медалийн төлөө тоглох эрхтэй боллоо.
Тэрээр өнөөдөр манай баг Ливан (Lebanon)-ний багтай мөнгөн медалийн төлөө өрсөлдөх юм.
-
2016 оны 11 сарын 24
Улсын филармонийн Симфони найрал хөгжим та бүхэндээ Венийн шилдэгүүдийн нэг болох Йозеф Гайднийн уран бүтээлийг эгшиглүүлхээр бэлтгэлээ бүрэн хангажээ үзэгч та нэгэн сайхан үдшийг сэтгэлийн болон оюуны тайвширлийг мэдрэн бидэнтэй хамт нэгэн сонгодог үдшийг өнгөрүүлээрэй. Тоглолтыг хөгжим судлаач Ч.Буянхишиг /МУСГЗ/ тайлбарлан явуулна. Тоглолтонд Монгол улсын симфони найрал хөгжим, Тоглолтын ерөнхий удирдаач Д.Нямдаш/СТА/ Гоцлооч Т.Мөнхбат нар та бүхний алтан сонорыг мялаах болно. Тоглолт улсын филармонийн тайзнаа 2016 оны 11-р сарын 25 ны өдөр 19:00 цагаас эхэлнэ.
Тоглолтын тасалбарыг Филармонийн кассаар болон WWW.TICKET.MN сайтаах худалдаалагдаж байгаа бөгөөд 1900-1800, 1900-1617 хүргэлт хйигдэж байна , дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, 70118012, 88037375-с лавлана уу. Дашрамд дуулгахад Юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100GG оноогоор 5000₮ хямдруулан авах боломжтой
-
2016 оны 11 сарын 23
БНХАУ-ын Шиамень хотноо болж буй “3х3” сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө.
Тус тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг ”B” хэсэгт БНХАУ, Тайланд, Унгар, Малайзтай өрсөлдөж, хэсгээсээ хоёроор гарлаа. Манай баг эхний өдөр Хятад болон Малайзын багийг хожсон. Харин тэмцээний хоёр дахь өдөр Тайландын шигшээ багийг 21:15-аар хожсон бол хэсгийн сүүлчийн тоглолтоо Унгарын багтай хийж, 15:10-аар хожигджээ.
Ийнхүү манай шигшээ гурван ялалт, нэг ялагдалтайгаар хасагдах шатанд шалгараад байна. Өнөөдөр манай баг хагас шигшээд шалгарахын төлөө Австралийн багтай тоглоно. Хэрвээ хожиж чадвал хагас шигшээд Лебон болон Тайландын нэгдүгээр багийн аль хожсонтой нь тоглох ажээ.
-
2016 оны 11 сарын 23
Халтиргаатай холбоотой хүндхэн, хөгжилтэй постууд
-
2016 оны 11 сарын 22
Улсын филармонийн симфони найрал хөгжим жил болгон дэлхийн алдартай хөгжмийн зохиолчдын сор бүтээлээс дээжлэн хүргэдэг билээ. Монгол улсын филармонийн симфони найрал хөгжим Австрийн нэрт хөгжмийн зохиолч France Joseph Haidn ын уран бүтээлээс дээжлэн хүргэхэд бэлэн болоод байна. Энэ удаагийн тоглолтоороо J.Haidn-ын Симфони №94 /Surprise/ бүтээлийг Улсын филармонийн ерөнхий удирдаач Д.Нямдаш/СТА/ удирдан эгшиглүүлэх болно. Тоглолт улсын филармонийн тайзнаа 2016 оны 11-р сарын 25 ны өдөр 19:00 цагаас эхэлнэ.
Тоглолтын тасалбарыг Филармонийн кассаар болон WWW.TICKET.MN сайтаах худалдаалагдаж байгаа бөгөөд 1900-1800, 1900-1617 хүргэлт хйигдэж байна , дэлгэрэнгүй мэдээллийг www.mgl-philharmonic.com, 70118012, 88037375-с лавлана уу. Дашрамд дуулгахад Юнителийн GG карттай хэрэглэгчид тоглолтын тасалбарыг 100GG оноогоор 5000₮ хямдруулан авах боломжтой
.