БНХАУ-ын Шиамень хотноо болж буй “3х3” сагсан бөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өчигдөр өндөрлөлөө.
Тус тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг "B" хэсэгт БНХАУ, Тайланд, Унгар, Малайзтай өрсөлдөж, хэсгээсээ хоёроор гарлаа. Манай баг эхний өдөр Хятад болон Малайзын багийг хожсон. Харин тэмцээний хоёр дахь өдөр Тайландын шигшээ багийг 21:15-аар хожсон бол хэсгийн сүүлчийн тоглолтоо Унгарын багтай хийж, 15:10-аар хожигджээ.
Ийнхүү манай шигшээ гурван ялалт, нэг ялагдалтайгаар хасагдах шатанд шалгараад байна. Өнөөдөр манай баг хагас шигшээд шалгарахын төлөө Австралийн багтай тоглоно. Хэрвээ хожиж чадвал хагас шигшээд Лебон болон Тайландын нэгдүгээр багийн аль хожсонтой нь тоглох ажээ.
Сэтгэгдэл (1)