Монгол попыг тунхаглаж, Төрийн соёрхол хүртсэн дуучин Д.Болд, өөрийгөө “Нийслэл хүү” хэмээн өхөөрддөг реппер Цэцэ нар дахин нэг уран бүтээл дээр хамтарчээ. Тэд өмнө нь “Монгол Улсын төлөө зүтгэе” нэртэй дууг хамтран дуулсан билээ. Тэгвэл энэ удаа тэд кино найруулагч М.Энхдалайн шинэ киноны дууг дуулж байгаа аж.
“Хоёр гүүрний цаана” нэртэй энэхүү кино нь хоёр дуутай бөгөөд Д.Болд, Цэцэ нар амьдруулжээ. Реппер залуугийн хувьд кино урлагт хүч сорьж, тогооч, бизнесмэн, дизайнер, реппер гэсэн урт гуншин дээрээ жүжигчин хэмээх алдрыг нэмж байгаа аж. Дашрамд сонирхуулахад, “Хоёр гүүрний цаана” киноны нээлт энэ сарын 25-нд буюу маргааш болох юм байна.