Монгол Улсын Морин хуурын чуулгын хамт олон “Best of Classics” тоглолтоо өнөөдөр Соёлын төв өргөөний тайзнаа үзэгч олны хүртээл болгохоор болжээ.
Морин хуурын чуулга, “Цэцээ гүн ротаракт” клуб хамтран зохион байгуулж буй уг тоглолтод гадаадын болон орчин цагийн сонгодог бүтээлүүдийн сор болсон аялгуунуудыг тоглох юм. Ганцхан удаа болох уг тоглолтын орлого сайн үйлсэд зориулагдана гэдгээрээ онцлог юм. Тодруулбал, харааны бэрхшээлтэй оюутнууц болон хүүхдийн суралцах эрүүл орчинг бий болгох төсөлд дэмжлэг үзүүлэх аж. Морин хуурын чуулга үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой ирэх жил тохионо.
Энэ хүрээнд ийнхүү сайн сайхны төлөө сор болсон бүтээлүүдээс дээжлэн сонордуулахаар болжээ. Өнгөрсөн жил сайн үйлсийн төлөө тэд тоглолтоо хийж, арван оюутанд нэг жилийн сургалтын тэтгэлэг олгож байжээ.