Филиппиний Манила хотноо “Miss Earth” буюу “Эх дэлхийн мисс”-ийн тэмцээн болж өндөрлөлөө. Тус тэмцээний титмийн эзнээр Эквадор улсын мисс Катерине Эспин шалгарчээ.
Харин шилдэг 16-д Колумб, БНСУ, Итали, Англи, Бразил, Вьетнам, ОХУ, Мексик, АНУ, Швед зэрэг орны гоо бүсгүйчүүд үлджээ. Байгаль орчин, эх дэлхийгээ хамгаалахыг сурталчлах зорилготой дэлхийн гоо сайхны тэмцээнд 83 орны гоо бүсгүйчүүд оролцсон юм.
Тус тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон Э.Азбилэг уран нугарч “Авьяаслаг мисс”-ийн алтан медаль хүртсэн билээ.