Арабын нэгдсэн Эмират улсад өнөөдөр жүдо бөхийн “Абу Даби”-гийн Их дуулга тэмцээн эхэллээ.
33 орны 184 тамирчин өрсөлдөж буй тус тэмцээнд манай улсаас эмэгтэйчүүдийн 48 кг жинд МУГТ М.Уранцэцэг зодоглож байна.
Тэрбээр тэмцээний эхний тойрогт гоц мөргөж, хагас шигшээд Сербийн М.Николич болон Бразилын Н.Бригада нарын ялсантай нь барилдахаар болсон. М.Уранцэцэг гавьяатын жинд олимпийн хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Г.Отгонцэцэг, Испанийн жүдоч Жулиа Фигуроа тэргүүтэй шилдгүүд зодоглож буй.
Сэтгэгдэл (3)