Олон Улсын жүдогийн өдөр буюу аравдугаар сарын 28-нд АНЭУ-ын Абу Даби хотноо IJF-ийн Гранд Слам тэмцээн зохион байгуулагдах гэж байна.
Тус тэмцээнд 33 орны 184 тамирчин оролцохоор мэдүүлгээ илгээгээд байгаа аж. Манай улсаас энэ удаад 2013 оны дэлхийн аварга, дэлхийн чансааг тэргүүлж буй МУГТ М.Уранцэцэг өрсөлдөхөөр болжээ. Тэрбээр эх орондоо бэлтгэл сургуулилтаа базааж байгаа бөгөөд ирэх мягмар гаригт Абу Дабиг зорих аж.
Түүний жинд ОУХМ олимпийн хүрэл медальт, Казахстан улсын гавьяат тамирчин Галбадрахын Отгонцэцэг болон Испанийн Жулиа Фигуроа зэрэг шилдгүүд хүч үзэх юм.
Сэтгэгдэл (1)