Монголын зохиолчдын эвлэлээс жил бүр зохион байгуулдаг “Болор цом” наадам энэ жил 34 дэх удаагаа зохиогдох гэж байна. Анх ардын уран зохиолч Д.Пүрэвдорж тэргүүтэй зохиолчдын санаачилгаар 1983 онд эхэлсэн билээ.
Наадмыг энэ жил Завхан аймгийн Улиастай суманд зохион байгуулахаар тогтжээ. Өмнө нь Архангай, Өвөрхангай, Орхон, Төв аймагт зохион байгуулсан билээ. Энэ жилийн наадмыг Завхан аймгийн нутгийн зөвлөл, УИХ-ын гишүүд ивээн тэтгэх ажээ.