Цахим ертөнцөд “амьд барби” нэрээр танигдсан Украины мисс, Валерия Лукьянова өнөөдөр Улаанбаатарт ирлээ.
Валерия Лукьянова Монголд зохион байгуулагдаж буй "Face of beauty international 2016" тэмцээний шүүгчээр уригдсан юм. Дэлхийн 60 орны мисс бүсгүйчүүд есдүгээр сарын 27-ноос аравдугаар сарын 9-нд Монголд болох олон улсын нэр хүндтэй шалгаруулалтад оролцож, өрсөлдөнө.
Украины Одесс хотоос гаралтай Валерия Лукьянова 1985 оны наймдугаар сарын 23-нд төрсөн. 31 настай. 2007 онд Украины миссээр тодорсон. Гэрлэсэн.
Валерия Лукьянова бага наснаасаа бусад охидын адил Барби хүүхэлдэй цуглуулах хоббитой байжээ. Олон нийтийн зүгээс түүнийг олон удаа гоо сайхны мэс засал хийлгэсэн гэж ярьдаг ч Лукьянова өөрөө “Комсомольская правда” сонинд өгсөн ярилцлагадаа хөхнөөсөө бусад хэсэгт огт мэс хүргээгүй гэж хэлсэн байдаг.
Түүний бодит жин 42-45 кг-ын хооронд хэлбэлздэг бөгөөд өөрийнх нь ярьснаар 47 кг хүрэхээрээ хурдан турах талаар боддог ажээ.
Сэтгэгдэл (3)