Өнөөдөр дэлхийн инээмсэглэлийн өдөр тохиож байна. Энэ өдрийг жил бүрийн аравдугаар сарын эхний долоо хоногийн баасан гарагт тэмдэглэдэг уламжлалтай билээ.
Энэхүү өдрийг тэмдэглэх санааг анх 1999 онд Массачусеттийн зураач Харви Болл санаачилсан бөгөөд 1963 онд “State Mutual Life Assurance Company of America” даатгалын компаниас түүнд хандаж, компанийнхаа нэрийн хуудас болсон тэмдэг хийлгэх захиалга өгчээ. Зураач Харви захиалгын дагуу инээж буй шар царайгаар байгууллагын тэмдэг хийн, хөлсөнд нь 50 ам.доллар авч байсан гэдэг. Түүний зуран зохион бүтээсэн “шар царай” байгууллагын үйлчлүүлэгчдэд ихэд таалагдаж, хэдхэн сарын дараа 15 мянган тэмдэг худалдаанд гарч байжээ.