Монголын анхны non опера “Нюанс” хамтлагийн 15 жилийн ой энэ жил тохиож буй.
75 жилийн ойгоо тэмдэглэж буй Буриадын үндэсний радио теле Компани (БГТРК)-ийнхан тус хамтлагийг урьжээ. Үүний дагуу “Нюанс” хамтлаг ирэх аравдугаар сард Улан-Үд хотод тоглолт хийх гэж байна.
Тоглолтод ОХУ-ын телевизүүдийн удирдлагууд болон Горный Алтай, Дагестан, Иркутск, Чита, Агинский район, Усть-Орда, Хальмаг, Якут, Тува зэрэг ОХУ-ын өнцөг булан бүрээс зочид очих ажээ.