Залуу яруу найрагчдын дунд болдог хамгийн чансаатай, нэр хүнд бүхий яруу найргийн наадмын нэг нь Монголын Залуучуудын Холбооноос жил бүр зохион байгуулдаг хайрын шүлгийн “Цагаан Уул” наадам. Энэ ч утгаараа залуу яруу найрагчид олноор оролцож шүлгэн хүлгээ сойдог уламжлалтай.
Тэгвэл энэхүү “Цагаан уул” наадам 18 дахь жилдээ буюу ирэх 10 дугаар сарын 07-нд зохион байгуулагдахаар тов зарлагдаад байна. Энэ жилийн хувьд хайрын шүлэг, богино хэмжээний шүлгэн мессежний уралдаан гэсэн төрлүүдээр явагдах бөгөөд оролцогчдын шүлгийг энэ сарын 19-өөс хүлээн авч эхэлжээ.
Наадмын бичгийн шалгаруулалтын бүртгэл орон нутагт болон Улаанбаатар хотод 10 сарын 5-ныг хүртэл явагдахаар болсон байна.
Тус наадамд яруу найрагчид 3 шүлгээр оролцох бөгөөд материалыг МЗХ-ны 2 давхрын 207А тоотод бичгээр болон файлаар хүлээх авах аж.