2014 оны 2 сарын 04
Тийм ч учраас энэ удаагийн Давосын чуулганд Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, түүний багийнхан хөрөнгө, санхүүгийн дэмжлэг олж ирэх нь гол даалгавар, зорилго байжээ. Магад чуулганы эхний өдөр хамгийн түрүүнд Японы Ерөнхий сайд Шинзо Абэтэй, дараа дараачаар нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн захирал хатагтай Хелин Кларк, Гвиней Улсын Ерөнхийлөгч Алфа Конде нарын зочидтой уулзсан нь өөрийн даалгавраа ухамсарласных биз.