Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар хөгжлийн банкны татварын өмнөх ашгийн хэмжээ 20.8 тэрбум төгрөг байна гэж Эдийн засгийн хөгжлийн яамнаас мэдээллээ. Тус банк байгуулагдсан жилдээ 0.7 тэрбум 2012 онд 4.9 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан бол 2013 онд 35.2 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан гэж тайланд тусгажээ. Мөн гурван жилийн өмнө 0.08 их наядын хөрөнгөтэй байсан бол өдгөө 4.51 их наядын хөрөнгөтэй болсон үүнээс 2.5 их наяд нь зээлийн үлдэгдэл байгаа гэв. Энэ онд тус банк Чингэс болон Самурай бондын эх үүсвэрийг үйлдвэржилтийг дэмжих төслүүдийг санхүүжүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл (2)