Дэлхийн
нүүрсний эрэлт 2030 он гэхэд 2010 оныхтой харьцуулахад 48 хувиар өснө
гэж “Peabody Energy” компани таамаглалаа. Энэхүү таамаглалаа хотжилт
нэмэгдэж буйтай холбон тайлбарласан байна.
Томоохон хотуудын оршин суугчдын тоо жил тутамд 70 саяар нэмэгдэж үүнийг дагаад эрчим хүч, гангийн үйлдвэрлэл эрчимтэй өснө гэдгийг тэд онцолж байна. Зөвхөн ойрын гурван жилийн хугацаанд Энэтхэг ба Хятад улсын нүүрсний импорт 100 саяар нэмэгдэх ажээ. Азийн эдийн засгийн тэлэлт хотжих явцтай уялдан нүүрсний хэрэглээ ийнхүү нэмэгдэх бол металуургийн нүүрсний гол нийлүүлэгч орноор АНУ, Австрали, Канад, Монголыг нэрлэх болсон байна.

24tsag.mn
“Peabody Energy” компанийн хувьд металлургийн нүүрсний гол нийлүүлэгчээр Австрали, АНУ, Канад, Монголыг нэрлэжээ. Зургийг: С.Батсайхан
байна. Тодруулбал 2020 он хүртэл томоохон хотуудад оршин суугчдын тоо жил тутамд 70 саяар нэмэгдэж, эрчим хүч болон гангийн хэрэглээ өсөх аж. Хурдацтай өсөн нэмэгдэх энэ хэрэглээг дагаад нүүрсний эрэлт зайлшгүй нэмэгдэнэ гэж “Peabody Energy” дүгнэж байна. АНУ-ын зах зээлд нүүрсний салбарын эзлэх хувь нэмэгдэж, Европын орнууд эрчим хүчний аюулгүй байдлаа хангах зорилгоор нүүрсийг анхаарч байгаа бол Герман, Япон, Энэтхэгт нүүрсний хэрэглээ өсчээ. Түүнчлэн Австралийн Засгийн газраас нүүрсний экспортыг татварын бодлогоороо дэмжиж эхэлсэн байна. “Peabody Energy”-ийн таамаглаж байгаагаар зөвхөн ойрын гурван жилийн дотор Хятад болон Энэтхэгийн нүүрсний импорт 100 сая тонноор нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Азид хотжих үйл явц хүчтэй өрнөж байгаатай холбогдуулан гангийн хэрэглээ өсч, үүнийг дагаад коксжих нүүрсний эрэлт жилд 10-20 сая тонноор нэмэгдэнэ гэсэн тооцоо гараад байна. Харин нийлүүлэлт талаасаа дулааны нүүрсний гол экспортлогчид нь Индонез, Австрали, ОХУ, Өмнөд Африк зэрэг орныг багтаажээ. “Peabody Energy” компанийн хувьд металлургийн нүүрсний гол нийлүүлэгчээр Австрали, АНУ, Канад, Монголыг нэрлэсэн байна. - See more at: http://bloombergtv.mn/peabody-energy-%D0%B4%D1%8D%D0%BB%D1%85%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%BD%D2%AF%D2%AF%D1%80%D1%81%D0%BD%D0%B8%D0%B9-%D1%8D%D1%80%D1%8D%D0%BB%D1%82-2030-%D0%BE%D0%BD%D0%B4-48-%D1%85%D1%83%D0%B2%D0%B8%D0%B0%D1%80-%D3%A9%D1%81%D0%BD%D3%A9/#sthash.NhQPSM8o.dpuf