Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног эхэлсэн. Энэ хугацаанд эдийн засгийг хүндрэлээс гаргах 70 ажлыг Засгийн газраас хийхээр төлөвлөөд байгаа юм. Мөн янз бүрийн гарц, санаачлагуудыг гаргаж байна. Тэдгээрийн нэг нь банкуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлөх явдал аж.
Өнөөдрийн байдлаар манай улсын төгрөгийн хадгаламжийн жилийн хүү 12.2 хувь, валютын хадгаламж 5.6 байгаа. Хэрэв гадаадын нэг иргэн нэг сая ам.долларыг Монголын аль нэг банкинд нэг жилийн хугацаатай байршуулбал 56 мянган ам.долларын хүүгийн орлого авах ёстой. Гэвч 5600 ам.долларыг татварт төлөөд 50 мянга 400 ам.долларыг авч байна. Өөрөөр хэлбэл валютын хадгаламжийн хүү 5.6 хувь биш бодитоор таван хувийн өгөөжтэй байгаа юм. Одоогийн энэ нөхцөлд хөрөнгөө Монголын банкуудад байршуулах сонирхолтой гадны иргэд 10 хувиар буурна хэмээн эдийн засагчид хэлж байна. Энэ нь гадаадын хөрөнгө оруулагчдад нөлөөлж буй аж. Нийт, гадаад, дотоодын иргэдийн мөнгөн хадгаламжаас таван нь хувь нь гадны иргэдийнх гэвэл 50 орчим тэрбум төгрөг болох аж. Үүнээс 2.5 тэрбум төгрөгийг татварт төлдөг байна.
Хэрвээ банкуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлбөл гадаадын иргэдийн хадгаламж хоёр дахин нэмэгдэнэ гэвэл төсөвт төвлөрөх байсан таван тэрбум төгрөг буцаан олгогдох юм. Харин тэдгээр иргэдийн эх үүсвэр нэг их наяд орчим болно. Энэ эх үүсвэр зээл хэлбэрээр гарч банкуудад шууд 10 тэрбум төгрөгийн татвар төлөх боломжтой болох тоон судалгааг эдийн засагчид гаргажээ. Түүнчлэн зээл авсан компаниудаас 20 тэрбум төгрөгийн татвар авах боломж нээгдэх юм. Ингэснээр төсөвт 30 тэрбум төгрөг төвлөрөх боломж нээгдэнэ гэж Засгийн газар үзжээ.