“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг байнгын ажиллагаатай болгохоор Засгийн газар, Эдийн засаг хөгжлийн яам болон бүсийн захирагчийн ажлын алба шуурхай ажиллаж эхэлжээ.
Одоогоор бүсийн дэд бүтцийн төлөвлөгөөт ажлууд дууссанаас гадна худалдаа үйлчилгээ явуулах 4000 ам метр талбайтай худалдааны төв ашиглалтад ороход бэлэн болсон байна. Мөн бусад чиглэлд үйлчилгээ үзүүлэх 5-6 компани томоохон хэмжээний хөрөнгө оруулалт хийж, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлсэн байна.

Чөлөөт бүсийн захирагч Ч.Чимэдсүрэн энэ талаар “2015 онд ОХУ, БНХАУтай 100 тэрбум ам.доллартай тэнцэх худалдаа хийх стратегийн гэрээ байгуулсан. Ирэх онд БНХАУ-ын Манжуур хотод 20 тэрбум доллартай тэнцэх худалдаа хийх юм. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүс ашиглалтад орсноор Манжуур хотын худалдааны ачааллаас таван хувийг өөр дээрээ авч, нэг тэрбум долларын худалдаа хийнэ. Монгол Улс “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсээс 10 хувийн татвар авах тул ирэх онд улсын төсөвт 100 сая доллар орж ирнэ. Манай улсын эдийн засаг ядруу байгаа энэ үед дээрх 100 сая доллар гадаад валютын нөөцийн хомсдолыг арилгаж, эдийн засгийн хямралыг давах хөшүүрэг болох юм. Тиймээс бизнес эрхлэгчид, пүүс компаниудыг чөлөөт бүсэд үйл ажиллагаагаа явуулахыг урьж байна” гэлээ.
Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд агуулахын аж ахуй, ачиж буулгах байгууламж, зочид буудал барьж байгуулах зэрэг чиглэлээр хөрөнгө оруулсан аж ахуй нэгжийг 1-5 жилийн хугацаанд орлогын албан татвараас чөлөөлөх хөнгөлөлтийг үзүүлж байгаа юм.
Түүнчлэн худалдааны чөлөөт бүсэд Монгол Улсаас гадна ОХУ-ын иргэд визгүй зорчих зохицуулалт хийгдсэн байна. Тодруулбал ОХУ-ын иргэд чөлөөт бүсэд визгүй зорчино. Харин тус улсаас бусад гуравдагч орны иргэд дамжин өнгөрөх визийн журмаар чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт зорчиж, нутаг дэвсгэрт болж буй үйл ажиллагаанд оролцох боломжтой аж.

24tsag.mn
Сэтгэгдэл (1)