Өнгөрсөн долоо хоногтой харьцуулахад хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнэ 1,6 хувиар буурчээ гэж Үндэсний Статистикийн хорооноос мэдээллээ. Харин өмнөх сарын мөн үетэй харьцуулахад 1.0 хувиар өссөн байна.
Тогтмол өсөлттэй гарч байсан долоо хоногийн харьцуулалт энэ удаа бууралттай гарлаа. Энэ нь хонины ястай махны үнэ 4.0 хувь, адууны махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай болон цул махны үнэ тус бүр 0.3 хувиар тус тус буурсантай холбоотой аж.
Түүнчлэн энэ долоо хоногт төмсний үнэ 3.9 хувь, задгай сүүний үнэ 3.3 хувь, савласан /1 литрийн/ сүүний үнэ 2.5 хувь, өндөгний үнэ 1.2 хувиар тус тус буурсан байна.
Харин өмнөх сартай харьцуулан гаргадаг дүн мэдээ дахин 1 хувиар өсөлттэй гарсан. Үүнд:
-үхрийн ястай мах 3.0 хувь,
-ямааны мах 2.3 хувь,
-үхрийн цул мах 1.9 хувь,
-адууны мах 1.7 хувь,
-дээдийн дээд зэргийн савласан гурил 0.9 хувь,
-дээд зэргийн савласан гурил 2.6 хувь,
-1-р зэргийн гурил 11.3 хувь,
-2-р зэргийн гурил 6.6 хувь
-луувангийн үнэ 8.6 хувь,
-байцааны үнэ 3.8 хувь,
-манжингийн үнэ 0.9 хувь,
-төмсний үнэ 0.5 хувиар тус тус өсч, бусад гол нэрийн бараа буурсан буюу өөрчлөлтгүй байсан нь нөлөөлжээ.
Энэ сарын 21-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 7630 төгрөг, үхрийн /ястай/ мах 8625 төгрөг, үхрийн цул мах 10665 төгрөг, адууны мах 6710 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байв.

24tsag.mn