Төрийн өмчит Эрдэнэс-Монгол компани албан ёсны бэлэгдлээ шинэчилсэн байна. Өмнө нь хар шар өнгийн хослолоор бүтээсэн байсан логогоо тод ба усан цэнхэр өнгөнөөс бүтсэн бэлэгдлээр сольсон байна. Энэ тухайгаа хэвлэл мэдээллээр бахархалтайгаар мэдэгдэж сурталчлах ажлыг зохион байгуулж байна. Тус компани "Эрдэнэс Тавантолгой ХК" "Оюутолгой ХК" "Багануур ХК" "Шивээ овоо ХК" "Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр"-ийн төрийн мэдлийн хувьцааг эзэмшдэг билээ. Эдгээр аварга төслүүдээ урагшлуулж амжилттай ажиллахыг л олон нийт харж байгаагаас Лого бэлэгдлээ сольсноо хэвлэлээр төлбөртэй сурталчилсаар ажил сайжруулахгүй гэдгийг сануулахад илүүдэхгүй бизээ.