Энэ онд манай Улс 35 сая тн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байгаа. Тэгвэл оны эхний дөрвөн сарын байдлаар 8.05 сая тн нүүрс экспортлосон байна. Засгийн газар “Тавантолгой-Гашуунсухайт”-ын төмөр замын царигийн асуудлыг УИХ-аар яаралтай шийдвэрлүүлэхгүй бол бид энэ онд төлөвлөсөн нүүрсээ зарж борлуулж чадахгүй гэдэг нь тодорхой болоод байгаа. Нөгөө талаас Хятадын гааль Монголын нүүрсийг авахад нэлээд хойрго хандаж байна гэж Гашуунсухайтын гаалийн газраас мэдээллэжээ. Харин Хятадын талаас 2.05 сая тн коксжих нүүрс нийлүүлсэн нь сүүлийн дөрвөн сарын дээд хэмжээ гэсэн тайлбарыг өгсөн байна. Засгийн газрын явуулж байгаа нэг цонхны бодлогын хүрээнд Тавантолгойгоос олборлосон нүүрсийг “Энержи Ресурс” компаний нүүрс угаах үйлдвэрт боловсруулж хамтад нь борлуулахаар болсон. “Энержи Ресурс” компаний нүүрс боловсруулах үйлдвэр нэг жилд 15 сая тн нүүрс боловсруулах хүчин чадалтай ч энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 549 мянган тн нүүрс боловсруулсан байна.
Сэтгэгдэл (2)