Дэлхийд алдартай пиццаны сүлжээ рестораны "pizza hut"-ын Сингапурын салбарт Монгол Улсын "Хатансүйх ХХК" хиам нийлүүлэхээр ажиллаж байна. Энэ нь дэлхийн хүнсний нэр хүндтэй брендэд манай улсын мах, махан бүтээгдэхүүн нийлүүлэх гэж байгаа анхны тохиолдол юм. Монгол Улсын хиам, хиаман бүтээгдэхүүний 38 хувийг "Мах импекс ХК" үйлдвэрлэдэг бол "Хатансүйх ХХК" 30 орчим хувийг хангадаг байна. Монгол Улс нь одоогоор ОХУ, Иран, Солонгос зэрэг оронд мах, махан бүтээгдэхүүний экспорт хийдэг бол БНХАУ-ын зах зээлд бүтээгдэхүүнээ ойрын хугацаанд гаргахаар болсон байна. Цаашлаад Казакстан, Саудын араб, Арабын нэгдсэн Эмират зэрэг улсуудад бүтээгдэхүүнээ экспортлох боломжтой гэж үзэж байгаа ажээ. Монголын мах, махан бүтээгдэхүүний экспортод шүлхий болон малын халдварт өвчний голомт, дэгдэлт багагүй саадыг үзүүлж байгаа бол дотоодын зах зээлд махны үнэ ОХУ, БНХАУ-тай бараг адил байгаа нь бүтээгдэхүүнд нэмүү өртөг, тээвэрлэлт шингэж олон улсад өрсөлдөхөд сул тал болдог аж.
Сэтгэгдэл (1)