Өнгөрөгч 2013 онд орон сууцны үнэ 16.4 хувиар өссөн бол 2014 онд 30.7 хувиар өссөн байна. Энэ нь төгрөгийн ханш, ам долларын эсрэг суларсантай харьцуулахад тийм өндөр үзүүлэлт биш гэж байгаа ч Засгийн газрын эрэлтийг дэмжиж буй 8 хувийн зээлийн үр орон сууцны үнийн өсөлтийн багагүй хувийг бүрдүүлж байгаа гэж эдийн засагчид тайлбарладаг. Түүнчлэн арилжааны банкууд Засгийн газрийн баталгаатай 8 хувийн зээлд гол анхаарлаа хандуулж бизнесийн зээлийн эргэлт удааширсан, олголт багассан нь эргээд хувийн хэвшлийн салбарт ажиллагсдын амжиргаа орлогод нөлөөлж орон сууцны зээлийн хүүгээ төлж чадахгүй байдалд орсноор чанаргүй зээлийн хэмжээ өсч байгаа юм. Төгрөгийн ханшийн сулрал, инфляци зэргээс үзэхэд ойрын хугацаанд орон сууцны үнэ өсөлттэй хэвээр байх болно гэж эдийн засагчид тайлбарлаж байна.
Сэтгэгдэл (1)