2014 оны 1 сарын 27
Монголчууд жилдээ ганцхан болдог “Цагаан сар” –ын баяраар идээ ундаа элбэг дэлбэг байвал тухайн гарч буй жилдээ сайн сайхан амьдарна гэж бэлэгшээдэг. Харин сүүлийн жилүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, амжиргааны төвшин тааруу тэр тусмаа бага орлоготой иргэдэд эртний уламжлалт баяр маань ихээхэн хүндээр тусч байна гэхэд болно.