Монголчууд жилдээ ганцхан болдог “Цагаан сар” –ын баяраар идээ ундаа
элбэг дэлбэг байвал тухайн гарч буй жилдээ сайн сайхан амьдарна гэж
бэлэгшээдэг. Харин сүүлийн жилүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, амжиргааны төвшин
тааруу тэр тусмаа бага орлоготой иргэдэд эртний уламжлалт баяр маань
ихээхэн хүндээр тусч байна гэхэд болно.

Монголчууд жилдээ ганцхан болдог “Цагаан сар” –ын баяраар идээ ундаа элбэг дэлбэг байвал тухайн гарч буй жилдээ сайн сайхан амьдарна гэж бэлэгшээдэг. Харин сүүлийн жилүүдэд бараа бүтээгдэхүүний үнэ өсч, амжиргааны төвшин тааруу тэр тусмаа бага орлоготой иргэдэд эртний уламжлалт баяр маань ихээхэн хүндээр тусч байна гэхэд болно. Цагаан сараа аятайхан өнгөрөөхийн тулд хүний гар цайлгах зүйлсээрээ хямдхан, чанаргүй гэгддэг урд хөршийн бараа бүтээгдэхүүнийг сонгодог болсоор нэлээдгүй хугацаа өнгөрчээ.
Тэгвэл энэ бүхнийг анзаарч овжин ашигладаг хятадууд энэ жилээс эхлээд хэвийн боовыг маань дотооддоо үйлдвэрлээд

манай улсад хямдаар нийлүүдэг болжээ. Олон улсын “Нарантуул” худалдааны төв дээр урд хөршөөс орж ирсэн хэвийн боовыг 1200 төгрөгөөр худалдаалж байгаа ажээ. Тус хэвийн боов нь манайхны хэлдэг шиг “Хувхай цагаан” өнгөтэй аж. Яагаад гэвэл түүнийг хийсэн гурал нь улаан буудайн бус харин хятадуудын тусгайлан яснаас гаргаж авдаг гурилаар хийдэг гэнэ. Түүнийгээ бохир усны хоолойн дээр тогтсон тосонд хайрдаг юм байх. Хятадууд ч энэхүү тосыг дахин боловсруулж ашиглаад сурсан улс. Эдгээр зүйлс нийлсэн хойно хүний ходоодыг дуусгах нь ойлгомжтой. Үүнийг сонссон хэн хүнд таагүй санагдах нь лавтай. Хамгийн харамсалтай нь энэ хэвийн боовийн гүйлгээ маш их байдаг бөгөөд авахыг хүссэн хүмүүст нууцаар худалддаг аж.
Арга ч үгүй биз. Гандангийн боовны үнэ 2400 төгрөг, Өгөөжийн хэвийн боов 2200 төгрөг, Суман гүний хэвийн боов 2000 төгрөг гээд аль гайгүй болгоны үнэ тэнгэрт хадсан өнөө үед. Урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж яваа иргэд аль хямд төсөр үнэтэйг нь сонгохгүй гээд яах билээ дээ. Эх орны минь уламжлалт баяр ёслол гадны “Сувдаг сэтгэлтэнүүдийн” чанаргүй, хуурамч зүйлсээ нийлүүлж баяжих сиймхий болсоор л байна. Өмнө нь тэд өрөм, өндөгийг маань хийж байсан. Тэр өндөг гэгч нь жинхэнээсээ ялгагдахгүй байдаг ба тухайн өндөгийг кальци, желатин, хлорид кальция, пигмент гэх мэт химийн бодисуудаар хийдэг тухай Хятадын сайтанд гарсаныг та бүхэнд хүргэж байсан. Мэргэжлийн хяналтынхан энэ асуудалд анхаарлаа хандуулж хяналт тавихгүй бол арай хэтэрлээ. Энэ хэвээрээ үргэлжилсээр байвал урд хөршийн ховдог шунахай сэтгэлтэнгүүд тун удахгүй ууцыг маань ч гэсэн чанаад аваад ирэх биз ээ.
Сэтгэгдэл (16)