
Цагаан сар дөхөөд ирэхээр хаа сайгүй л "мөнгө солино", "хуучин мөнгөө шинэ мөнгөөр солиулаарай" гэж наймаалцах хүмүүс гарч ирдэг. Тэр дундаа олон нийт төвлөрсөн "Нарантуул", "Бөмбөгөр", 3.4-р хорооллын дэлгүүрүүдээр ийм бизнес ихээр дэлгэрдэг. Тэгвэл энэ нь ямар эрсдлийг дагуулж байдаг талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн байцаагч, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодруулахад "Банкууд хуучин мөнгөн дэвсгэртийг шинээр сольж өгч байгаа. Иргэд хувь хүний гар дээрээс мөнгөө солиулах нь эрсдэлтэй. Учир нь хувь хүнээс их хэмжээний хуурамч мөнгө сольж авсан бол эргээд олдохгүй хохирол амсах аюултай" гэв.
Д.Ундрах /24tsag.mn/