
Сүүлийн өдрүүдэд манай орны томоохон гол мөрөнд мөс нимгэрэх үзэгдэл ажиглагдаж байгаа тул гарам бус газраар тээвэрлэлт хийхгүй байхыг Ус судлалын сектороос сэрэмжлүүллээ. Хэдийгээр жижиг голууд ёроолдоо хүртэл хөлдсөн ч томоохон гол мөрөн, нууруудад мөс цөмөрч болзолшгүй байдал үүсчээ. Нуурын толио, гол мөрний дагуу мөсний зузаан харилцан адилгүй байгаа аж. Тиймээс иргэд анхаарал болгоомжтой байх хэрэгтэй юм.
Д.Дуулим