
НОБГ-т өнгөрсөн баасан гарагт цасан хүмүүс суусан тухай дуудлага мэдээлэл иржээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Бөхөгийн голын Шарга морьтын энгэр гэдэг газар машин цасанд суусан хүмүүс нь гарч чадахгүй байна гэсэн дуудлагыг утсаар 18.06 цагт өгснөөр Аврах гал унтраах 65 дугаар ангийн тасгийг гаргахад "Соната-3" загварын автомашин цасанд суусан байсныг татаж гарган, зорчиж явсан 40 настай эрэгтэй, 63 настай эмэгтэй, 28 настай эмэгтэй, 7 настай эрэгтэй хүүхдийг ар гэрийнхэнд нь хүлээлгэн өгчээ.
Д.Ундрах /24tsag.mn/