
МН мэдээллийн төвд 11.00 цагт “Далай ээж Зоргол хайрхан” ХХКиас Цасан цагаан хийд барих гэж буйтайгаа холбогдуулж хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.00 цагт ”Монгол залуу хүн” ТББ-аас Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягт “Шантаршгүй монгол хүн” шагнал гардуулах талаар мэдээлэл хийнэ.
Мөн 11.00 цагаас МҮОНРТ-ийн олон нийтийн мэдээллийн төв дээр ”Унаган хүлэг” номын зохиогч Ш.Ганхуяг мэдээлэл хийнэ
МҮЭХ-ны байранд ”Хөдөлмөрийн хүний төлөө” дээд шагнал гардуулах ёслол 11.00 цагт болно.
АНУ-ын Калифорни мужийн Барын холбооны төлөөлөгчдийн Монголын хуульчдад зориулсан гурван өдрийн сургалт өнөөдөр 09:40 цагт Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн Хуульчдын танхимд эхэлнэ.