
Үнэт цаас, мөнгөн тэмдэгт хуурамчаар үйлдэх, ашиглах хэрэг бүртгэгдсээр байна. Тиймээс эрүүгийн цагдаагийн газар, цагдаагийн байгууллага, Санхүүгийн зохицуулах хороо, "Монгол" банкнаас ажлын хэсэг гарган энэ хэрэг дээр ажиллаж байгааг бид мэдээлж байсан. Өөрөөр хэлбэл, хуурамч мөнгөн тэмдэгт хаана хийгдэж байгаа хийгээд илэрсэн мөнгөн тэмдэгтийг хэрхэх талаар холбогдох ажил хийгдэж байгаа. Сар шинэ болоход хэдхэн хоног дутуу энэ өдрүүдэд хуурамч мөнгөн тэмдэгт ашигласан хэрэг гарсаар байгааг цагдаагийн байгууллагаас онцоллоо. Тодруулбал, их хэмжээний таван мянгатын дэвсгэртээр гүйлгээ хийсэн тохиолдол илэрсэн байна. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө мөн 20 мянгатын хуурамч дэвсгэрт гарч ирсэн талаар бид мэдээлж байсан билээ.
Д.Ундрах /24tsag.mn/