2014 оны 1 сарын 27
”Гал үндэстэн” холбооны Ц.Мөнхбаяр нарт 22 жилийн ял оноосныг эсэргүүцэж өнөөдөр 34 иргэний хөдөлгөөнүүд мэдээлэл хийлээ. Тэд энэхүү шүүх хурлыг эрс эсэргүүцэж байгаа төдийгүй цаашид улам өргөжиж эсэргүүцлээ хурцатгана гэж мэдэгсэн юм. Мөн тус шүүх хурал Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн эх орондоо байхгүй үед болсон нь маш хачирхалтай байна хэмээлээ.