Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Тайландын нийслэл Бангкок хотод үргэлжлэн явагдаж байна. Дөрвөн өдөр үргэлжлэх тус тэмцээнд 30 орны 295 жүдоч барилдаж байна.
Тэмцээний хоёр дахь өдөр эмэгтэйчүүдийн -57кг жинд барилдсан Т.Ариунзаяа, -63кг жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Л.Энхрийлэн нар мөнгөн медаль, -70кг жинд Б.Ням-Эрдэнэ хүрэл медалийн эзэд болов.
Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хувийн ангиллалын сүүлийн өдөр үндэсний шигшээ багийн 6 тамирчин барилдана.
-78кг А.Дуламсүрэн
+78кг А.Адъяасүрэн
-90кг Б.Мөнхбаяр
-100кг А.Энхбаяр, Б.Хүдэрчулуун
+100кг Б.Гончигсүрэн.