
Формула нэгийн домогт нисгэгч Михайл Шумахер өнгөрсөн оны 12 дугаар сарын 29 –нд уулнаас цанаар уруудаж байх үеэрээ унаж толгойдоо хүнд бэртэл авсанаас хойш өдийг хүртэл сэргээгүй хэвээр байна. Түүний төлөө залбирч цугласаар байгаа үнэнч хөгжөөн дэмжигчдийнх нь тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Үүний дотор Бельгийн ард түмний дунд ямар их нэр хүндтэй нэгэн болохыг ч тус улсын хөгжөөн дэмжигчид харууллаа. Тэр бүү хэл нэгэн хөгжөөн дэмжигч нь түүний дуулгыг дуурайлган бага оврын машин бүтээсэн юм. Мөн түүний төлөө залбирсан уриа лоозон бүхий самбарт хуудаснууд, туг далбааг намируулсаар формула нэгийн Бельгийн гараа явагддаг алдарт “Спа Франкорчампс” цэнгэлдэхийг тойрсоор байлаа.
24tsag.mn