
Олимпын билэг тэмдэг болсон таван цагираг Сочи хотын гудамж талбайн замаар будагдаж эхэллээ. Хэдхэн хоногийн дараагаар эхлэх цагаан олимпын уур амьсгал Сочи хотод нэг мөсөн орсон байна гэхэд болно. Энэ цаг мөчид зам дээр олимпын тэмдэглэгээг оруулж ирсэн нь нийт оршин суугч, тамирчид болон үзэгчдэд ихэд таалагдаж байгаа сурагтай. Хэрэв энэхүү ажил явагдаж байгаа газар жолоочид санаатай болон санаандгүйгээр ажилд саад болвол 160-320 хүртэлх ам долларын торгууль ноогдуулах юм байна.