
Нэг долоо хоногийн хугацаатай ТБҮЦ нь банкуудын нөөцийг удирдахад чухал үүрэг гүйцэтгэдэг, Монголбанкны мөнгөний бодлогын үндсэн хэрэгсэл юм. Энэ төрлийн үнэт цаасны хүү нь Монголбанкны бодлогын хүү болдог бөгөөд банк хоорондын зах (БХЗ) дээр хөтөч хүүний үүргийг мөн гүйцэтгэдэг.